

Эрүүл мэндийн яамны Нийгмийн эрүүл мэндийн бодлогын газрын удирдлага, мэргэжилтнүүд 2025 оны
1-р сарын 16-ны
өдөр
Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв
-ийн захирал, удирдлагын зөвлөлийн гишүүдтэй уулзаж, нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ, төлөвлөлтийн талаар ярилцаж, харилцан санал солилцлоо.
“Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хууль"-ийн хэрэгжилт, халдварт болон халдварт бус өвчний урьдчилан сэргийлэлт, иргэдийн эрүүл мэндийн боловсрол, эрүүл мэндийг дэмжих үйл ажиллагаа, орчны эрүүл мэнд, хоол тэжээл, хүнсний аюулгүй байдал, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын асуудал, нийгмийн эрүүл мэндийн лавлагаа лаборатори, биобэлдмэлийн үйлдвэрийн үйл ажиллагаа зэрэг асуудлуудыг хөндөж, хүний нөөцийн бодлого, судалгаа төлөвлөлт, аймаг, орон нутаг, дүүргийн нийгмийн эрүүл мэндийн төвийн бүтэц, үйл ажиллагаа, хамтран ажиллах талаар дэлгэрэнгүй санал солилцож, төрийн захиргааны төв байгууллагаас бодлого, удирдамжаар хангах, шаардлагатай тоног төхөөрөмжийн хангалт, санхүүжилтын дэмжлэг үзүүлэх талаар хэлэлцлээ.

2025 оны 10 сарын 7 өдөр

2025 оны 10 сарын 8 өдөр

2025 оны 10 сарын 8 өдөр

2025 оны 10 сарын 7 өдөр

2025 оны 10 сарын 7 өдөр

2025 оны 10 сарын 7 өдөр
