logo mobile

Ахмад настны зохистой хооллох зөвлөмж

2025 оны 10 сарын 8 өдөр
Ахмад настны зохистой хооллох зөвлөмж

Ахмад настны хооллолтын онцлог

Нас ахих тутам, хүний идэвхтэй үйл ажиллагаа, бодисын солилцооны эрч хүч сулрах, нойр, хөдөлгөөний идэвх, хоол идэх дуршил муудах идэх хоол ундааны нэр, төрөл хязгаарлагдмал байх, шүд бүрэн биш буюу хиймэл шүдтэй байх нь хоолны шингэцэд сөргөөр нөлөөлж, шим тэжээлийн дутагдал, доройтлоос үүдсэн үе мөч, чихрийн шижин, зүрх судасны болон хоол боловсруулах эрхтэнтэй холбоотой архаг өвчин эмгэгт автах нь түгээмэл байдаг.

..........Ахмад настны зохистой хооллох зөвлөмж

Ахмад настны бие махбод, физиологийн онцлогийг харгалзан аминдэм, эрдэс бодисын агууламж өндөртэй биологийн төгс чанар бүхий тэжээллэг хоол хүнс хэрэглэх нь зохимжтой. Үүнд:

..........1...Омега-3 тосон хүчил

Омега-3 нь оливын тос, рапсын тос, хушга, улаан шош, ногоон навчит ногоо, загас, адууны маханд агуулагддаг. Эдгээр хүнсийг та 7 хоногт 2 өдөр хэрэглэвэл зохистой. Хэрэв хэрэглэх боломжгүй бол нэмэлтээр Омега-3 ууж хэрэглэхийг зөвлөж байна.

..........2...Кальци

Нас ахих тусам кальцийн хэрэгцээ нэмэгддэг. Бодисын солилцооны удаашрал, дааврын өөрчлөлтөөс шалтгаалж ахмад настнуудад яс сийрэгжилт түгээмэл тохиолддог байна. Кальци нь яснаас гадна зүрх судасны үйл ажиллагаа, цусны даралтыг бууруулахад өндөр идэвхтэй оролцдог. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас өдөрт 1200 мг кальци хэрэглэх шаардлагатай гэж үздэг.

. .!!! Кальцийг хэрэглэхийн өмнө эмчээс зөвлөгөө авч, кальцийн шимэгдэл сайжруулдаг Д аминдэмийг нэмэлтээр хамт хэрэглээрэй.

3...Давсны хэрэглээ

Цусны даралт ихсэх өвчин нь ахмад настны дунд түгээмэл байна. Цусны даралт их байх гол шалтгаан ДАВСНЫ илүүдэл хэрэглээ юм. Манай орны хүн амын дунд давсны хэрэглээ дунджаар 10 г байдаг бөгөөд ДЭМБ-ын зөвлөмж хэмжээнээс (5 г) 2 дахин их байгаа нь тогтоогдсон. Хоногт хэрэглэх давсны хэмжээг 2.5 г хүртэл бууруулж чадвал зүрхний шигдээс, тархинд цус харвалтаар өвчлөх эрсдэлийг 4 дахин бууруулж чадна.

Давсны хэрэглээг хэрхэн хязгаарлах вэ?.

..........- Давсгүй цай ууж хэвших

..........- Хоол амтлагчаас татгалзах /цуу, кетчуп гм/

..........- Хүнс, хоол бэлтгэхдээ давсныхаа хэмжээг нь аажим бууруулах

..........- Давс ихтэй хүнсний бүтээгдэхүүний хэрэглээг хязгаарлах

..........- Хоолыг давсаар биш цагаан гаа, лимон, хөмүүл, гоньд, таана, жууцай, халиар, яншуй, саримс, мөн давс ороогүй бусад амтлагчаар амтлах

..........4...Ус, шингэний хэрэглээ

Бие дэх шингэн хэвийн байх нь бодисын солилцоог идэвхтэй байлгах, биеэс хорт бодисыг зайлуулах зэрэг маш олон үүргийг гүйцэтгэдэг. Өндөр настны хувьд цангах мэдрэмж буудаг тул өөрийн мэдэлгүй шингэний дуталд ордог. Хэрэв таны шээс бага хэмжээтэй, цөөн, өнгөтэй, өтгөн гарч байвал шингэний дуталд орж байна гэсэн үг. Өдөрт шаардлагатай шингэний хэмжээ 2-2.5 л байдаг.

..........5...Тос

Судасны хатуурлаас сэргийлэхийн тулд өөх тос, холестериноор баялаг амьтны гаралтай өөх, транс тос (маргарин)-ийг хязгаарлана.

Цусан дах холестерин, өөх тосны хэмжээг бууруулахын тулд:

..........- Маргарин агуулсан хүнс бага хэрэглэх /шоколад, нарийн боов, жигнэмэг, торт, их тосонд шарсан

..........хоол хүнс гм/

..........- Оливын тос, рапсын тосыг хүнсэнд ашиглах

..........- Омега 3 нэмэлтээр ууж хэрэглэх

..........- Хоол хүнсэндээ жимс, ногоо хэрэглэх

..........- Элсэн чихэр, нэмэлт чихэр

Нас ахих тусам хөдөлгөөний идэвх багасаж, илч зарцуулалт буурдаг тул нүүрс ус, ялангуяа хялбар шингэдэг (чихэрлэг) энгийн нүүрс усны хэрэглээг багасгах шаардлагатай. Сахрын илүүдэл гэдэсний ашигтай бичил биетний үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж, цусан дахь холестерины хэмжээ ихсэхэд хүргэдэг байна. Түүнчлэн саарын илүүдэл нь биед өөх хуримтлагдаж таргалалт үүсгэх нэг шалтгаан болдог.

..........6...Эслэг

Эслэг нь хоол боловсрогдох, гэдэсний ашигтай бичил биетний үйл ажиллагааг хэвийн байлгах, хорт бодисыг биеэс зайлуулах, өтгөн хаталтаас сэргийлэх олон ач холбогдолтой. Бүхэл үрийн үр тариа, жимс, хүнсний ногоонд ихээр агуулагддаг тул түлхүү хэрэглэвэл зохино.

..........7...А ба С аминдэм

Настны дархлааны тогтолцооны үйл ажиллагаа сулардаг тул аливаа өвчнөөр өвчлөх эрсдэл, ялангуяа хавдраар өвчлөх эрсдэл харьцангуй ихэсдэг байна. Иймд хорт хавдраас сэргийлэх үйлчилгээтэй А ба С аминдэмээр баялаг ногоон, улаан, улбар шар өнгөтэй хүнсний ногоо, жимс, жимсгэнийг өдөр бүр тогтмол хэрэглэх нь нэн тустай.

..........8...Кали

Настны бие махбодод нэлээд ач холбогдолтой эрдсийн нэг болох калийн үндсэн эх сурвалж нь төмс, хүнсний ногоо, жимс юм. Кали нь бие махбодоос ус, давсны ялгаралтыг идэвхжүүлж хаван үүсэхээс сэргийлэхийн зэрэгцээ, зүрхний агшилтыг хүчтэй болгодог. Үзэм, чангаанз, гадил болон төмс нь калийг ихээр агуулдаг.

..........9...Бусад аминдэм, эрдэс

Ахмад настнуудын дунд төмөр, селени, фолийн хүчил, Е аминдэм, В12, В6 зэрэг олон эрдэс бодис аминдэмүүдийн хэрэгцээ нэмэгддэг. Эдгээр нь мэдрэлийн үйл ажиллагаанд чухал үүрэгтэй шимт бодисууд юм.

..........Эх сурвалж:

. ...........- Ж. Октябрь “Монголчуудын хоол хүнс”

. ...........- М.Оюунбилэг “Насанд хүрэгчдийн хооллолт”

. ...........- Эрүүл Мэндийн Сайдын 2020 оны А/215 тушаал

Зөвлөмж боловсруулсан:

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн

Хоол судлал, хүнсний аюулгүй байдлын албаны ЭША М.Даваасүрэн

Буцах
logo footer
@ Developed by Gegeensoft LLC