Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үндэсний хэмжээнд олон улсын түвшинд нийцүүлэн хөгжүүлэх зорилгоор байгууллагын гадаад, дотоод орчны шинжилгээ хийж, уг шинжилгээний үр дүнд тулгуурлан төвийг хөгжүүлэх зорилго, зорилтууд, түүнийг хэрэгжүүлэх арга замыг тодорхойллоо.
Хувь хүн, гэр бүл, хамт олон, төрийн болон төрийн бус байгууллагын салбар дундын оролцоонд тулгуурласан нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үндэсний түвшинд үзүүлж, чанар, хүртээмжийг сайжруулах, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг эрхлэн, нотолгоонд суурилсан нийгмийн эрүүл мэндийн бодлогыг хэрэгжүүлэхэд оршино
Дэлхийн жишигт нийцсэн судалгаа, нөлөөлөл, урьдчилан сэргийлэлт
Эрүүл нийгэмд Эрүүл хүн ам
Иргэд, байгууллага, салбар дундын оролцоонд тулгуурласан нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хөгжүүлэх, чанар, хүртээмжийг сайжруулах, мэргэжил, арга зүйгээр хангах, эрдэм шинжилгээ, судлагаа, нотолгоонд суурилсан нийгмийн эрүүл мэндийн бодлогыг хэрэгжүүлэхэд оршино.
Стратегийн зорилгыг хэрэгжүүлэхийн тулд дараах зорилтуудыг дэвшүүлэн тавьж байна.