Хувь хүн, гэр бүл, хамт олон, төрийн болон төрийн бус байгууллагын салбар дундын оролцоонд тулгуурласан нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үндэсний түвшинд үзүүлж, чанар, хүртээмжийг сайжруулах, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг эрхлэн, нотолгоонд суурилсан нийгмийн эрүүл мэндийн бодлогыг хэрэгжүүлэхэд оршино.
Монгол хүний эрүүл нийгэмд амьдрах их үйлсийн төлөө хамтран ажиллаж байгаа Эрхэм хүндэт Танд энэ өдрийн мэнд хүргэе! Анх 1933 онд “Бактери хяналтын лаборатори” нэртэйгээр байгуулагдаж, 1968 онд “Эрүүл ахуй, халдвар, нян судлалын улсын институт” болж, өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх болон ариун цэвэр, эрүүл ахуй, халдвар судлалын ажлыг улс орон даяар зохион байгуулж ирсэн арвин түүхтэй манай байгууллага Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв болон өргөжиж, үйл ажиллагааныхаа хөгжлийн түүхийг бүтээсээр байна. Бид байгууллагынхаа 90 жилийн түүхэн ойг 2023 онд тэмдэглэн өнгөрүүлнэ.