logo mobile

Захирлын мэндчилгээ

ceo greeting image

Захирлын мэндчилгээ

Хүн амаа эрүүл, аюулгүй орчинд, амьдрах нөхцлийг бий болгохын төлөө хамтран зүйтгэж буй та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе! Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв нь эрүүл мэндийн чиглэлээр эрдэм шинжилгээ судалгаа, сургалт, үйлдвэрлэл эрхэлдэг шинжлэх ухааны байгууллага юм. Манай байгууллага нь хүн амын эрүүл мэндийн байдал, өвчлөлд хүргэх эрсдэлт хүчин зүйлс, өвчнийг үүсгэж буй шалтгаан, үр дагварыг судлах, тандах, үнэлэх, хянах, хариу арга хэмжээг төлөвлөн зохион байгууллах, биотехнологи, инновацийг хөгжүүлэх, хүн амын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх аливаа зүйлд өртөхөөс хамгаалах, урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийг хамгаалах, дэмжих нийгмийн эрүүл мэндийн лавлагаа шатлалын тусламж үйлчилгээг үзүүлдэг. Улмаар Монгол улсыг хөгжүүлэх урт болон дунд хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”, “МУ-ыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийн зорилтын дагуу нийгмийн эрүүл мэндийн цогц тусламж үйлчилгээг үндэсний хэмжээнд зохион байгуулан явуулж, нотолгоонд суурилсан зөвлөмжийг шийдвэр гаргагч нарт хүргүүлэн, хариу арга хэмжээг төлөвлөн, хэрэгжүүлж байна. Цаашид халдварт болон халдварт бус өвчнөөс сэргийлэх, хянах, илрүүлэх тогтолцоог үндэсний түвшинд шинэчлэн, нийгмийн эрүүл мэндийн онцгой байдлын бэлэн байдал, хариу арга хэмжээний тогтолцоог бэхжүүлж, хүн амын эрүүл мэндийн мэдлэг боловсролыг дээшлүүлж, нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний үр дүнтэй тогтолцоог бүрдүүлэхийн төлөө манай хамт олон улам идэвхийлэн ажиллах болно.

Хүндэтгэсэн:

Анагаах ухааны доктор, Дэд профессор Л. Баттөр

logo footer
@ Developed by Gegeensoft LLC