logo mobile

ЭНХЭЭ & МЭНДЭЭ хоёрын мэдээ

2026 оны 9 сарын 16 өдөр
ЭНХЭЭ & МЭНДЭЭ хоёрын мэдээ

Хүүхдээ томуугаас хамгаалъя

Монгол Улсын 2024–2025 оны томуугийн улиралд хийсэн судалгаагаар 1–5 насны хүүхдийг томуугийн вакцинд хамруулснаар томуугийн халдварын улмаас эмнэлгийн тусламж авах эрсдэл 75.2 хувиар буурсан үр дүн гарсан байна.

Энэ нь томуугийн вакцин хүүхдийг хамгаалахад чухал ач холбогдолтойг харуулж байна.

Бага насны хүүхэд томуугаар өвчилсөн үед халуурах, ханиалгах, бие сульдах зэрэг шинж илрэхээс гадна зарим тохиолдолд өвчин хүндэрч болзошгүй.

Иймээс хүүхдээ улирлын томуугийн вакцинд хамруулах нь томуугаар өвчлөх болон хүндрэх эрсдэлийг бууруулахад тустай.

Хүүхдийнхээ эрүүл мэндийг хамгаалахын тулд улирлын томуугийн вакцинд хамруулаарай.

ТОМУУГИЙН ЭСРЭГ ХАМТДАА!

Буцах
logo footer
@ Developed by Gegeensoft LLC