

.НҮБ-ын Хүүхдийн Сангаас хүүхэд, залуучуудад эрүүл хоол, хүнсний орчин бүрдүүлэх зорилгоор “Fix My Food” олон улсын аяныг хэрэгжүүлж байгаа билээ. Тус аяны үйл ажиллагааг өргөжүүлэх, Ерөнхий боловсролын сургуулийн дунд ангийн суралцагчдын хоол шим тэжээлийн нөхцөл байдлыг судлах, судалгаанд үндэслэн цаашид авах арга хэмжээний төлөвлөгөө боловсруулах ажлын хэсгийг Боловсролын ерөнхий газрын даргын A/65 тушаалаар 2025 оны 03 сарын 12 өдөр байгуулсан бөгөөд тус ажлын хэсгийн анхдугаар хурал 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдөр зохион байгуулагдлаа.
.Хуралд Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир болон “Хүнсний хувьсгал” мэргэжлийн холбооны Гүйцэтгэх захирал Б.Баярцэцэг, Монголын Хүүхдийн Зөвлөл, Дэлхийн зөн, НҮБ-ын Хүүхдийн сан, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам, Боловсролын яам, Нийслэлийн боловсролын газрын холбогдох албаныхан оролцсон бөгөөд НЭМҮТ-ийн ХСХАБА-ны ЭША З.Цолмон, Хүн амын хоол тэжээлийн байдал үндэсний 6-р судалгааны "Өсвөр насныхны хоол тэжээлийн байдлын үр дүн", "ЕБС-ийн хоол тэжээлийн байдал" үр дүнг танилцуулж, ажлын хэсэг 2025 онд хийх үйл ажиллагааны төлөвлөгөөгөө хэлэлцэж, санал авлаа.
Үүнд:
..............• Сургуулийн хоол тэжээлийн орчны үнэлгээг орон нутагт зохион байгуулах
..............• Эрүүл бус хүнсний зар сурталчилгааны үнэлгээ зохион байгуулах
..............• “Эрүүл ээлтэй буфет” –ийг 3 сургууль дээр хэрэгжүүлэх
..............• “Эрүүл хүнс, эрүүл амьдрал” суралцагчдын дунд зохистой хооллолтын талаар уралдаан зохион байгуулах
..............• Суралцагчдын өсөлт, хөгжлийн судалгаа
..............• Хүнсний худалдан авалт нийлүүлэлтийн оновчтой тогтолцооны зураглал боловсруулах, зөвлөх үйлчилгээ
..............• “Сайн туршлага үйл ажиллагааг түгээн дэлгэрүүлэх нөлөөллийн ажил” видео контент бэлтгэн түгээх

2025 оны 10 сарын 7 өдөр

2025 оны 10 сарын 8 өдөр

2025 оны 10 сарын 8 өдөр

2025 оны 10 сарын 7 өдөр

2025 оны 10 сарын 7 өдөр

2025 оны 10 сарын 7 өдөр
