logo mobile

МОНПЭН сургалтыг амжилттай зохион байгууллаа.

2025 оны 10 сарын 7 өдөр
МОНПЭН сургалтыг амжилттай зохион байгууллаа.

ЭМЯ, НЭМҮТ, НЭМГ, АШУҮИС, УГТЭ, ЭМХТ, ДЭМБ-тай хамтран Анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудад ДЭМБ-ын ХБӨ/ЗСӨ-ний нэн шаардлагатай тусламж үйлчилгээний багцыг үндэсний хэмжээнд хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Үүнтэй холбогдуулан 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Нийслэлийн 6 дүүргийн (Баянзүрх, Сүхбаатар, Хан-Уул, Чингэлтэй, Налайх, Багахангай) анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудад ДЭМБ-ын ХБӨ/ЗСӨ-ний нэн шаардлагатай тусламж үйлчилгээний багц арга хэмжээг нэвтрүүлж, хэрэгжүүлэх арга зүйн сургалтын үйл ажиллагааг амжилттай зохион байгууллаа.

Сургалтад 112 анхан шатны эрүүл мэндийн байгууллагын 223 удирдлага, эмч, мэргэжилтэн, 6 дүүргийн ЭМТ, ДНЭ-ийн 46 удирдлага, холбогдох асуудлыг хариуцсан эмч, мэргэжилтнүүд тус тус хамрагдсан бөгөөд өмнөх онуудад хэрэгжүүлээд явж буй Багануур, Баянгол, Сонгинохайрхан дүүргээс мөн оролцож, мэдлэг, ур чадвараа дээшлүүллээ. Сургалтыг сургагч багшаар бэлтгэгдсэн эрдэмдэн, доктор, профессор багш нараар ахлуулсан нийт 30 багш онол, практикийг хослуулан удирдан явуулсан.

Мөн Нийслэлийн 6 дүүргийн анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудад ДЭМБ-ын ХБӨ/ЗСӨ-ний нэн шаардлагатай тусламж үйлчилгээний багц арга хэмжээг нэвтрүүлж эхэлж буйтай холбогдуулан ЭМЯ, НЭМҮТ, НЭМГ, 9 дүүргийн ЭМТ, НЭ, ЗДТГ-ын дарга, удирдлагууд болон холбогдох мэргэжилтнүүдийг байлцуулан удирдлагын багын уулзалтыг зохион байгууллаа.

Буцах
logo footer
@ Developed by Gegeensoft LLC