logo mobile

”ХАВДРЫН ЭСРЭГ АНХААРАЛ ХАНДУУЛАХ ДЭЛХИЙН ӨДӨР”-ийн хүрээнд хэвлэл мэдээллийн байгууллагуудын сэтгүүлч нарт сургалт зохион байгууллаа.

2025 оны 10 сарын 7 өдөр
”ХАВДРЫН ЭСРЭГ АНХААРАЛ ХАНДУУЛАХ ДЭЛХИЙН ӨДӨР”-ийн хүрээнд хэвлэл мэдээллийн байгууллагуудын сэтгүүлч нарт сургалт зохион байгууллаа.

Жил бүрийн 02 дугаар сарын 04-ний өдрийг хавдрын эсрэг анхаарал хандуулах дэлхийн өдөр болгон тэмдэглэдэг бөгөөд энэ жил "Бидний түүх биднийг нэгтгэнэ" уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.

Уг өдрийг тохиолдуулан 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Эрүүл мэндийн яам, НҮБ-ын хүүхдийн сан, Хавдар судлалын үндэсний төв, Нийгмийн Эрүүл мэндийн үндэсний төв, Халдварт өвчин судлалын үндэсний төв хамтран Монгол улсад зонхилон тохиолдож буй хорт хавдрын тохиолдлын тоо баримт, эмчилгээ, оношилгооны өнөөгийн чиг хандлага, баримталж буй бодлого, хэрэгжүүлж буй арга хэмжээ, судалгаа, тулгамдаж буй асуудал болон нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, зонхилон тохиолдож буй хавдрын эрсдэлт хүчин зүйлс, урьдчилан сэргийлэлтийн талаар олон нийтэд үнэн, бодит мэдээллийг танилцуулах, түгээх, сурталчлах зорилгоор хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлчдэд зориулсан сургалтыг зохион байгуулж МҮОНРТ, UBS, ETV, HDМонгол, TB9, TV8 зэрэг 8 телевиз, 6 сайтын 20 сэтгүүлч оролцлоо.

Сургалтын нээлтэд УИХ-ын гишүүн, ХСҮТ-ийн зөвлөх эмч Ж.Чинбүрэн, НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол дах суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан, НҮБ-ын Хүүхдийн сангийн ахлах мэргэжилтэн Ч.Батаа, МУ-ын Хүний гавъяат эмч, НҮБ-ын Хүүхдийн сангийн дархлаажуулалтын зөвлөх Д.Нарангэрэл, ХСҮТ-ийн ерөнхий захирал Н.Эрдэнэхүү, НЭМҮТ-ийн ЭМДМА-ны дарга С.Гэрэлмаа, ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма нар оролцож мэдээлэл хуваалцан ярилцаж, цаашид бүх салбарт манлайлал болон иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд хамтран ажиллах талаар санал солилцлоо.

Буцах
logo footer
@ Developed by Gegeensoft LLC