logo mobile

УГААРЫН ХИЙН ХОРДЛОГЫН ҮЕИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2025 оны 10 сарын 7 өдөр
УГААРЫН ХИЙН ХОРДЛОГЫН ҮЕИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2025 оны 5 дугаар сарын 21-ний өдөр 21 аймгийн Эрүүл мэндийн газар болон 9 дүүргийн Эрүүл мэндийн төвийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд зориулсан “Угаарын хийн хордлогын үеийн тусламж үйлчилгээ” сэдэвт цахим сургалтыг амжилттай зохион байгууллаа.

Сургалтаар химийн бодисын хордлого, тэр дундаа нүүрстөрөгчийн дутуу ислийн (угаарын хий) хордлогын үеийн эмнэлгийн тусламж үйлчилгээний мэдлэг чадварыг сайжруулах, химийн хордлогын тохиолдлыг тандах, бүртгэх, мэдээлэх журмын хэрэгжилтийг хангах, мөн эрсдэлийн үеийн харилцаа холбоог бэхжүүлэх зорилгоор дараах 5 сэдвийн хүрээнд явагдав.

Үүнд:

1. Нүүрстөрөгчийн дутуу ислийн хордлогын үеийн оношилгоо, эмчилгээ

2. Химийн бодис, нүүрстөрөгчийн дутуу ислийн хордлогын үеийн хариу арга хэмжээ, бэлэн байдал

3. Нүүрстөрөгчийн дутуу исэл /угаарын хий/ тодорхойлох багаж, түүний хэрэглээ

4. Хими, нүүрстөрөгчийн дутуу ислийн хордлогын тохиолдол, үйл явдлыг тандах, бүртгэх мэдээлэх журам

5. Нүүрстөрөгчийн дутуу ислийн хордлогоос урьдчилан сэргийлэх, мэдээлэл сурталчилгааны ажлыг эрчимжүүлэх

Сургалтад нийт 125 эмч, эмнэлгийн мэргэжилтэн хамрагдаж, химийн хордлогын үед үзүүлэх тусламж үйлчилгээний чадавхаа нэмэгдүүллээ.

Буцах
logo footer
@ Developed by Gegeensoft LLC