

Монополын эсрэг газраас НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран хэрэгжүүлж буй “Нялх балчир хүүхдийн хүнсний зар сурталчилгааны цахим орчны хяналт мониторингийн платформ”-ыг танилцуулах сургалт 2025.03.19-20нд боллоо.
. .Сургалтын арга хэмжээг нээж Монополын эсрэг газрын дарга Б.Билгүүн, НҮБ-ын Хүүхдийн сангийн Шадар суурин төлөөлөгч Ян Му нар үг хэллээ.
Хоёр өдөр үргэлжилсэн сургалтаар цахим платформыг танилцуулахаас гадна “Alive&Thrive” компанийн техникийн зөвлөх Констанс Чин нялхсын хоол тэжээлийн олон улсын дүрэм, журам авч хэрэгжүүлж буй эрх зүйн зохицуулалт, нялхсын сүүн тэжээлийн маркетинг зэрэг сэдвээр илтгэл тависан.
Энэхүү сургалтад Монополын эсрэг газрын албан хаагчдаас гадна Эрүүл мэндийн яам, Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам, Гаалийн ерөнхий газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын төлөөлөл, НЭМҮТ-ийн ХСХАБА-ны ЭША Б.Амарсанаа нар оролцлоо.

2025 оны 10 сарын 7 өдөр

2025 оны 10 сарын 8 өдөр

2025 оны 10 сарын 8 өдөр

2025 оны 10 сарын 7 өдөр

2025 оны 10 сарын 7 өдөр

2025 оны 10 сарын 7 өдөр
