

Дэлхий дахины даяарчлалын энэ цаг үед халдварт өвчний эрсдэл хаа сайгүй байна.
Дархлаажуулалт нь зөвхөн хүүхдэд биш бүх насны (хүүхэд, өсвөр насныхан, насанд хүрэгчид болон ахмадууд) хүмүүст хэрэгтэй.
Вакцин нь таны дархлааны тогтолцоог урьдчилан бэлтгэснээр аюултай өвчнийг таньж, хурдан тэмцэхэд тусалдаг. Тиймээс вирус эсвэл нянгийн халдвар авахад, таны бие өөрийгээ хамгаалахад аль хэдийн бэлэн байдаг.
Халдварт өвчний дэгдэлт гарсны дараа вакцин хийлгэнэ гэж хүлээх нь буруу ойлголт юм. Учир нь вакцин хийлгэснээр дархлаа тогтоход тодорхой хугацаа шаардагддаг.
Дараагийн халдварын дэгдэлтийн үед та болон таны хайртай хүн өвдөх эрсдэлтэй байж мэднэ. Иймээс дархлаажуулалтын товлолын дагуу вакциндаа хамрагдаарай.
Дархлаажуулалтын товлол нь вакцинаар сэргийлэх боломжтой өвчний эрсдэл хамгийн өндөр үед хүн амыг хамгаалахад чиглэн боловсруулагдсан байдаг.
Вакцин бол хүнд өвчнөөс сэргийлэх батлагдсан үр дүнтэй арга юм. Вакциныг маш нарийн туршиж байнга хянадаг бөгөөд аюулгүй байдал, үр нөлөө нь батлагдсан үед л шинэ вакциныг хэрэглэдэг.
Вакциныг товлолын дагуу хийлгэснээр та өөрийгөө болон вакцинд хамрагдах боломжгүй эрүүл мэндийн хувьд эрсдэлтэй, архаг суурь өвчтэй хүмүүсийг ч хамгаална.
Шинэ, дэвшилтэт вакцинуудын тусламжтайгаар бид илүү олон өвчнөөс сэргийлж, илүү урт, эрүүл амьдрах боломжтой болсон.
Эх сурвалж: World Health Organization /Дэлхийн эрүүл мэндийн байгууллага/

2025 оны 10 сарын 7 өдөр

2025 оны 10 сарын 8 өдөр

2025 оны 10 сарын 8 өдөр

2025 оны 10 сарын 7 өдөр

2025 оны 10 сарын 7 өдөр

2025 оны 10 сарын 7 өдөр
