logo mobile

“Эрүүл Монгол Хүн” үндэсний хөдөлгөөний 3.2-т заасан ажил, арга хэмжээний үр дүнг хэлэлцүүлэх уулзалтыг зохион байгууллаа.

2025 оны 10 сарын 7 өдөр
“Эрүүл Монгол Хүн” үндэсний хөдөлгөөний 3.2-т заасан ажил, арга хэмжээний үр дүнг хэлэлцүүлэх уулзалтыг зохион байгууллаа.

Монгол Улсын Эрүүл мэндийн сайдын 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн А/409 дугаартай тушаалын хавсралтаар баталсан “Эрүүл Монгол Хүн” үндэсний хөдөлгөөний 2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний 3.2-т заасан ажил, арга хэмжээний хэрэгжилтийг хангах хүрээнд “Согтууруулах ундааны хариуцлагатай үйлчилгээний сургалтын хөтөлбөрийг үнэлэх аргачлал, нууцлаг үйлчлүүлэгч тандалтын аргачлал боловсруулж, нийслэлийн сонгогдсон дүүрэгт хэрэгжүүлэх” ажлын үр дүнг хэлэлцүүлэх уулзалтыг 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт:

  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Эрүүл монгол хүн төсөл, хөтөлбөрийн албаны дарга О.Чимэдсүрэн

  • НЭМҮТ-ийн Эрдэм шинжилгээ, судалгааны хэлтсийн дарга М.Ундрам

  • СЭМҮТ-ийн Донтох эмгэг судлалын клиникийн эрхлэгч, АУ-ны магистр, Тэргүүлэх зэргийн эмч Б.Энхчимэг

  • Эрүүл мэнд-Амьдралын гүүр ТББ-ын гүйцэтгэх захирал Э.Мөнгөнтулга

  • БЗД-ийн 2-р хэлтсийн урьдчилан сэргийлэх ажил хариуцсан мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч Ц.Отгонням хэсгийн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч З.Амартүвшин нар оролцлоо.

Уг хэлэлцүүлгээр Согтууруулах ундааны зохисгүй хэрэглээг бууруулах, Өсвөр насныхан, залуусын согтууруулах ундааны хэрэглээ, Өсвөр насныхан, залуусын согтууруулах ундаанд донтолт, “Нууцлаг үйлчлүүлэгч” тандалтын үр дүнг танилцууллаа. Тандалтаар 21 нас хүрээгүй АШУҮИС, ШУТИС-ийн оюутан, залуус Сүхбаатар, Баянзүрх дүүрэгт харьяалах найман нэрийн зарим дэлгүүр, согтууруулах ундаагаар үйлчлэгч байгууллагад “нууцаар” ажилласан байна.

Энэ явцад 83.9 хувь нь тухайн дэлгүүр, үйлчилгээний газрыг “тандсан” 21 нас хүрээгүй хүнд иргэний үнэмлэхийг нь шалгаж, насыг нь асуулгүй шууд согтуулах ундаа борлуулж, 16.1 хувь нь тухайн “нууцлаг” үйлчлүүлэгчийн бичиг баримтыг шалгасан ч 90.3 хувь нь согтууруулах ундааг худалдаж, үйлчилсэн байна.

Буцах
logo footer
@ Developed by Gegeensoft LLC