

Тайвшруулах
Вакцин хийлгэх үед та хүүхэдтэйгээ нүдээрээ харилцаж, инээмсэглэн, зоригтой байгааг нь магтаарай. Хэрэв хүүхэд уйлбал тэвэрч тайтгаруулан, аюулгүйг мэдрэхэд нь туслаарай.
Анхаарал сарниулах
Вакцин хийлгэх үед та хүүхдийнхээ дуртай тоглоом, ном зэргийг авч ирж дуулах, үлгэр ярих, хамтдаа гүнзгий амьсгал авах зэргээр хүүхдээ тайвшруулаарай.
Вакцин хийлгэсний дараа юунд анхаарах вэ?
Вакцин хийлгэсний дараа хүүхэд тань бага зэрэг уйлж, уцаарлах нь хэвийн. Тарьсан хэсэг газар улайж, хавдаж болох бөгөөд энэ нь 2-3 хоногийн дараагаас арилна.
Зарим тохиолдолд халуурах бөгөөд энэ үед дараах арга хэмжээг аваарай:
Хэт зузаан хувцаслахгүй байх
Тарьсан хэсэг газар 3 хоног ус хүргэхгүй байх
Дааруулахгүй байх
Хангалттай хэмжээний шингэн уулгах, / эхийн сүүгээр хооллодог бол ойр ойрхон хөхүүлэх /
Халуун бууруулах лааг эмчийн зааврын дагуу тун, хоорондын зайгаар хэрэглэх
Эх сурвалж: CDC, World Health Organization /Өвчний хяналт, урьдчилан сэргийлэлтийн төв, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага/

2025 оны 10 сарын 7 өдөр

2025 оны 10 сарын 8 өдөр

2025 оны 10 сарын 8 өдөр

2025 оны 10 сарын 7 өдөр

2025 оны 10 сарын 7 өдөр

2025 оны 10 сарын 7 өдөр
