logo mobile

Бага ангийн хүүхдүүд эрүүл хооллолтын зөв дадалд суралцана

2025 оны 10 сарын 8 өдөр
Бага ангийн хүүхдүүд эрүүл хооллолтын зөв дадалд суралцана

Эрүүл хооллолтын боловсрол бага наснаас эхэлнэ!

..........Манай улсын ирээдүй болсон хүүхдүүд эрүүл, зохистой хооллох мэдлэг, дадалтай байвал тэдний эрүүл мэндэд урт хугацаанд эерэг нөлөө үзүүлэх нь дамжиггүй. Энэ хүрээнд Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгийн захирлын тушаалаар батлагдсан “Бага боловсролын эрүүл мэндийн сургалтын модуль” боловсруулах ажлын хэсэгт Хоол судлал, хүнсний аюулгүй байдлын алба хамтран ажиллаж байна.

..........Энэхүү модулиар дамжуулан бага ангийн сурагчдад хоол, хүнсний талаарх зөв мэдлэг олгож, эрүүл хооллолтын дадлыг багаас нь төлөвшүүлэх зорилготой. Эрүүл хүнс – Эрүүл хүүхэд уриан дор эрдэмтэн судлаачид сургалтын агуулга, арга зүйг боловсруулж, хүүхдэд сонирхолтой, хүртээмжтэй байдлаар хүргэх чиглэлээр хэлэлцүүлэг өрнүүлэв.

Хүүхдүүд юу сурах вэ?

..........🎯 Эрүүл, зөв хооллолтын үндсэн зарчим

..........🍎 Хүнсний бүтээгдэхүүний шим тэжээл, ач холбогдол

..........🥦 Өдөр тутмын хоолны зохистой хэмжээ, тэнцвэрт байдал

..........🚰 Ус, сүү уухын ач тус, давс, чихэр, өөх тосны зохистой хэрэглээ

..........⚠️ Хүнсний аюулгүй байдал, хоолны хордлогоос урьдчилан сэргийлэх

Энэхүү модуль нь хүүхдэд зөвхөн мэдээлэл өгөөд зогсохгүй тэднийг амьдралдаа хэрэгжүүлэх дадлыг эзэмшүүлэхэд чиглэнэ. Ингэснээр хүүхдүүд эрүүл хооллолтын талаар бодит туршлага хуримтлуулж, урт хугацааны турш эрүүл амьдралын хэв маягтай болох юм.

📌 Яагаад бага ангийн сурагчдад хооллолт, хоол хүнсний хэрэглээний талаар хичээл чухал вэ?

Эрүүл хооллолтын боловсролыг бага ангид нь төлөвшүүлэх нь хүүхдүүдийн өсөлт, дархлаа, сурах чадвар, эрч хүчийг нэмэгдүүлэх хамгийн үр дүнтэй арга зам юм.

Бага ангийн хүүхдүүдэд чиглэсэн энэхүү сургалтын модуль нь Монгол Улсын боловсролын тогтолцоонд эрүүл мэндийн боловсролыг шинэ шатанд гаргах чухал алхам болох юм.

Буцах
logo footer
@ Developed by Gegeensoft LLC