Нүүр

Ажилчдын танилцуулга

Цэрэннадмидын Энхжаргал


Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв,Лавалагаа лаборатори хоол судлал шим тэжээлийн лабораторийн Эрхлэгч Цэрэннадмид овогтой Энхжаргал


БОЛОВСРОЛ

Биохимич, Карлын Их Сургууль, Чехословак Улс, 1984     

БУ-ны магистр (биохими), Монгол Улсын Их Сургууль, 1987  

БУ-ны доктор (биохими), Карлын Их Сургууль, Чех Улс, 1995     

БШУ-ны доктор (генетик, биохими), Эмнэлзүйн генетикийн хүрээлэн, ОХУ, 2005      

АЖЛЫН ТУРШЛАГА

Анагаах ухааны хүрээлэн, 1987-1995, ЭША, биохимич

Анагаах ухааны их сургууль, 1987-1991, Биохимийн цагийн багш

Хоол судлалын төв, 1995-1997, Эрдэмтэн нарийн бичгийн дарга, Нэгдсэн лабораторийн эрхлэгч, Төслийн удирдагч, ЭШАА

Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн /Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, 1997-одоог хүртэл, Төв лабораторийн захирал/Лавлагаа лабораторийн эрхлэгч, Төслийн удирдагч, ЭШТТ

ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ЗЭРЭГ, ЦОЛ

Эрдэм шинжилгээний ажилтан, 1987

Эрдэм шинжилгээний ахлах ажилтан, 1995

Эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, 2005

Дэд профессор, 2004

Профессор, 2013

УДИРДСАН БОЛОН ХЭРЭГЖҮҮЛСЭН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨСӨЛ

Клиник хими, нийгмийн эрүүл мэндийн болон био-анагаахын чиглэлээр 17 төсөл удирдан хэрэгжүүлж, 21 төслийг хэрэгжүүлэхэд оролцсон

ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БҮТЭЭЛ

Клиник хими, хүн амын генетик болон нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр 180 эрдэм шинжилгээний өгүүлэл болон илтгэл гадаадын болон Монголын эрдэм шинжилгээний сэтгүүлүүдэд хэвлэгдсэн, 6 гарын авлага боловсруулж хэвлүүлсэн ба 5 үндэсний стандарт боловсруулж батлуулсан 

МЭРГЭЖЛИЙН НИЙГЭМЛЭГИЙН ГИШҮҮНЧЛЭЛ

Монголын Анагаах Ухааны Академи, жинхэнэ гишүүн

Монголын эрүүл мэндийн лабораторийн ажилчдын холбоо, тэргүүн

Америкийн клиник химийн нийгэмлэг, жинхэнэ гишүүн

Ази-Номхон далайн клиник биохими, лабораторийн анагаах ухааны холбоо, жинхэнэ гишүүн

Ази-Номхон далайн анагаах ухааны сэтгүүлийн эрхлэгчдийн нийгэмлэг, жинхэнэ гишүүн

МЭРГЭЖЛИЙН ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮНЧЛЭЛ

ЭМЯ-ны Лабораторийн мэргэжлийн салбар зөвлөл

ЭМЯ-ны Эмийн шинжээч

ЭМЯ-ны Оношлуурын шинжээч

СХҮГ-ын Эмнэлгийн лабораторийн магадлан итгэмжлэлийн техникийн хороо

СХҮГ-ын Чанарын удирдлагын техникийн хороо

НЭМХ-ийн Эрдмийн зөвлөл

ШАГНАЛ

ЭМЯ-ны Хүндэт жуух бичиг (1998)

Ази-Номхон Далайн клиник биохимичдийн нийгэмлэгээс Шилдэг залуу судлаач шагнал (1998)

Ардын хувьсгалын 80 жилийн ойн медаль(2001)

Эрүүлийг хамгаалахын Тэргүүний ажилтан цол, тэмдэг(2002)

Шинжлэх ухааны Тэргүүний ажилтан цол, тэмдэг(2005)

“Алтан гадас” одон(2007)

ШУА-ийн Хүндэт жуух бичиг (2008)

Улаанбаатар хотын хүндэт медаль (2008)

СХЗГ-ын Хүндэт жуух бичиг (2015)

Top