ШУУРХАЙ УДИРДЛАГЫН НЭГЖИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭ-02.15

02-15-2017
Үзсэн тоо :574

ШУУРХАЙ УДИРДЛАГЫН НЭГЖИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭ 01.26

ШУУРХАЙ УДИРДЛАГЫН НЭГЖИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭ 01.26

01-27-2017
Үзсэн тоо :174

ШУУРХАЙ УДИРДЛАГЫН НЭГЖИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭ- 01.17

01-17-2017
Үзсэн тоо :209

ШУУРХАЙ УДИРДЛАГЫН НЭГЖИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭ- 01.04

01-04-2017
Үзсэн тоо :195

НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ХҮРЭЭЛЭН

ШУУРХАЙ УДИРДЛАГЫН НЭГЖИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭ

Улсын хэмжээнд:                                          

Томуу, томуу төст өвчин:

 Улсын хэмжээнд амбулаторийн үзлэгийн 7.6% нь томуу, томуу төст өвчтэй гэж оношилогдсон нь өнгөрсөн 7 хоногоос 0,7 хувиар их, сүүлийн 3 жилийн дундажаас 0,4 хувиар бага байна.

10.000 хүн амд 45,3 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн 7 хоногоос 4, сүүлийн 3 жилийн дундажаас 4 тохиолдлоор тус тус нэмэгдэж, толерант дээд үзүүлэлтээс 16  тохиолдлоор тус тус нэмэгдсэн байна (Зураг 1).

  1. Улаанбаатар хотод амбулаторийн ү
  2. злэгийн 8 хувийг эзэлж, өнгөрсөн 7 хоногоос 0,1 хувь, сүүлийн 3 жилийн дундажаас 1,1 хувиар бага  байна.

 Багануур, Налайх дүүрэгт томуу, томуу төст өвчин 11.2-12 хувийг тус тус эзэлж байна.

  Дорнод, Дорноговь, Сүхбаатар, Завхан аймагт 10-13 хувийг эзэлж байна.

  71 хувийг 4 хүртэлх насныхан эзэлж байна. 

Эмнэлэгт хэвтэгсдийн дунд 2.4 хувийг уушгины үрэвсэл, амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаантай өвчин эзэлж, өмнөх 7 хоногоос 0.8 хувиар нэмэгджээ. ЭХЭМҮТ-д нэг тохиолдол нас барсан.

 Лабораторид суурилсан тандалтаар 122 сорьц шинжлэхэд 17 (13.9%) сорьцод A (H3N2) вирүс,  иж томуугийн үүсгэгч илрүүлэх шинжилгээгээр 11 (44%) сорьцод респиратор-синцитиаль вирүс, 2 (8%) сорьцод риновирүс, 1 (4%) сорьцод иж томуу вирүс, 1 (4%) сорьцод аденовирүс тус тус илэрчээ.

Эх сурвалж: ХӨСҮТ

Угаарын хийн хордлого:

 Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар багт 2017 оны 1 дүгээр сарын 01-ний өдрийн 21 цагийн орчимд 14 угаартсан тухай мэдээлсэн байна. Үүнээс 3 нь насанд хүрэгсэд, 11 нь бага насны хүүхдүүд байсан байна.  Өртөгсөд аймгийн нэгдсэн эмнэлгийн хүлээх авах, яаралтай тусламжийн тасагт хандаж, тусламж авсан ба биеийн байдал сайн байна.

Эх сурвалж: Увс аймгийн ЭМГ

Орны ачааллын мэдээ:

        Нийслэлийн харьяа эмнэлгүүдийн нийт орны ачаалал 6.0%-иар  илүү   буюу 1871 орон дээр 1984  хүн хэвтэн эмчлэгдэж байна.

 789 хүүхдийн орон дээр насанд хүрэгчдийн 265 орыг хүүхдийн оронд шилжүүлж, нөөц өрөөнүүдийг ашиглаж, 207 орыг нэмэлтээр дэлгэсэн байна. Өнөөдрийн байдлаар 1261 хүүхдийн орон дээр 1265 хүүхэд хэвтэн эмчлэгдэж, 0.3 хувиар хэтэрсэн үзүүлэлттэй байна. Коридорт хэвтэн эмчлүүлж буй хүүхэд байхгүй байна.

 

Дэлхий дахинд:

Тарваган тахал өвчин:

·         12 дугаар сарын 6-нд Мадгаскар улсын ЭМЯ-аас тус улсын Бефотака дүүрэгт бүртгэгдсэн тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдлын талаар мэдээлсэн байна.  Уг дүүрэгт 1950 оноос хойш тарваган тахал өвчин бүртгэгдээгүй байна.

·         12 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар 62 тохиолдол (6 батлагдсан, 5 болзошгүй, 51 сэжигтэй) мэдээлэгдэж, 26 нь нас барсан байна. Нас баралтын хувь 42.

·         11 сорьц шинжлэхэд 6 сорьцод эерэг дүнтэй тодорхойлогдсон ба 5 тохиолдол нь уушигны хэлбэрийн тарваган тахал өвчин байна.

·         Эдгээр 2 дүүрэгт тарваган тахал өвчин 8 дугаар сарын дундуур эхэлсэн ба дүүргүүд нь алслагдсан дүүргүүд юм.

·         Тус газарт тархвар судлалын судалгаа хийгдэж, ойрын хавьтлуудад хими сэргийлэлт хийгдэж байна. Дамжуулагчийн хяналтыг сайжруулж, олон нийтэд суурилсан тандалтыг өргөжүүлсэн байна.

Эх сурвалж: ДЭМБ


ШУУРХАЙ УДИРДЛАГЫН НЭГЖИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭ- 12.20

НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ХҮРЭЭЛЭН

ШУУРХАЙ УДИРДЛАГЫН НЭГЖИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭ

Монгол улсын хэмжээнд:                          

ХӨСҮТ-д хандагсадын мэдээ:

ХӨСҮТ-д өчигдрийн байдлаар 63 хүн хандсаны 35 нь амьсгалын замын халдварын улмаас 6 нь гэдэсний халдварын улмаас, бусад халдварын улмаас 10  хүн ханджээ.

Халууралт, тууралтат хам шинжийн улмаас 11 хүн хандаж, 5 хүнээс онош тодруулахаар сорьц авчээ.

Эх сурвалж: ХӨСҮТ

Агаарын чанарын үзүүлэлт:

Өнгөрсөн 7 хоногийн агаарын чанарын хяналт шинжилгээний дүнгээр Улаанбаатар хотын гэр хорооллын орчимд агаар “Маш их” бохирдолтой түвшинд, бусад хэсэгт агаар “Дунд” болон “Бага” зэргийн бохидолтой түвшинд байлаа. Агаар дахь гол бохирдуулах бодис нь PM10, PM2.5, SO2, NO2 байна.

Агаарын чанарын үзүүлэлтийн индекс, 12 сарын 12-17-нд


Эх сурвалж: ЦУОШГ-ын Орчны шинжилгээний хэлтэс 

Яаралтай тусламжийн мэдээ, Нийслэлд:

Өчигдрийн байдлаар НЯТТ-д 5676 холболт хийгдсэнээс 1143 хүний дуудлагад үйлчилсэн байна. Үүнээс 909 нь том хүн байсан байна. Согтуугийн 64 хүний дуудлагад үйлчилж, 213 (18.6%) хүн  амьсгалын замын халдвар, 6 нь осол, гэмтлийн улмаас ханджээ.

Эх сурвалж: НЯТТ

Өвөлжилтийн байдал:

2016 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар 15 аймгийн 110 сум, нийслэлийн 1 дүүрэгт өвөлжилт хүндэрсэн байна.

-       Архангай аймгийн 11, Баян-Өлгий аймгийн 2, Баянхонгор аймгийн 1, Булган аймгийн 1, Дорнод аймгийн 11, Дархан-Уул аймгийн 2, Завхан аймгийн 11, Орхон аймгийн 1, Өвөрхангай аймгийн 3, Сэлэнгэ аймгийн 8, Увс аймгийн 12, Төв аймгийн 8, Ховд аймгийн 3, Хөвсгөл аймгийн 18, Хэнтий аймгийн 11, Нийслэлийн БНД-т өвөлжилтийн байдал хүндэрсэн байна.

Эх сурвалж:ОБЕГ

Томуу, томуу төст өвчин, Нийслэлд:

-       Нийслэлийн хэмжээнд амбулаторийн үзлэгт 92288 хүн хамрагдсанаас 7550 тохиолдол (8.2%) нь томуу, томуу төст өвчтэй гэж оношилогдсон байна. Энэ үзүүлэлт нь өнгөрсөн 7 хоногийн дунджаас 1.0%-иар нэмэгджээ.

-       Нийт өвчлөгсдийн  85.8%-ийг  0-9  насны хүүхдүүд  эзэлж байна.

-       Хүүхдийн түргэн тусламжийн 1945 дуудлага ирснээс 46.6% нь томуу, томуу төст өвчтэй байна.

-       Томуу, томуу төст өвчин Налайх дүүрэгт 14.8%, Чингэлтэй дүүрэгт 11.2%, Багануур дүүрэгт 10.0%-ийг тус тус эзэлж байгаа нь хамгийн өндөр байна.

Эх сурвалж:НЭМГ


ШУУРХАЙ УДИРДЛАГЫН НЭГЖИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭ- 12.06

Товч мэдээлэл

12-07-2016
Үзсэн тоо :192

ШУУРХАЙ УДИРДЛАГЫН НЭГЖИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭ -12.05

НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ХҮРЭЭЛЭН

ШУУРХАЙ УДИРДЛАГЫН НЭГЖИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭ

Монгол улсын хэмжээнд:                          

Зоонозын өвчний сэжигтэй тохиолдол:

-       2016 оны 12 дугаар сарын 02-оос 05-ний хооронд галзуу өвчний эрсдэлд өртсөн, хачигт халдвар, бусад зоонозын шалтгаант хүний өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй байна.

    Эх сурвалж: ЗӨСҮТ

ХӨСҮТ-д хандагсадын мэдээ:

2016 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн байдлаар ХӨСҮТ-д 47 хүн хандсаны 25 хүн амьсгалын замын халдварын улмаас, 9 нь гэдэсний халдварын улмаасханджээ. Тууралтат, халууралт хам шинж бүхий 3тохиолдол бүртгэгдэж, 2 хүнээс онош тодруулах зорилгоор сорьц авсан байна.

Эх сурвалж:ХӨСҮТ

Газар хөдлөлт:

-       Өмнөговь аймгийн Цогтцэций сумынЦагаан овоо багийн нутаг дэвсгэр Таван толгой уурхайн төвөөс зүүн зүгт 10 км-т 0,2-3,7 магнитутын хүчтэй газар хөдлөлт 31удаа болсон байна.

-       Тус сумын Онцгой комиссын хурлын шийдвэрээр  өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэн, сумын төв болон Уул уурхайн компануудын үйл ажиллагааг зогсоосон. Эрсдэлт 1231 хүнийг нүүлгэн шилжүүлж, аюулгүй газар байршуулсан.

-       Аймгийн Онцгой байдлын газрын 10 албан хаагч, 2 автомашин, Цогтцэций сум дахь Гал түймэр унтраах, аврах 44 дүгээр ангийн 30 албан хаагч, 6 автомашин, нийт 40 албан хаагч, 8 техник хэрэгсэлтэйгээр ажилласан.

-       12 дугаар сарын 04-ний өдрийн 10:00 цагт өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг цуцалж, ард иргэдэд газар хөдлөлтөөс урьдчилан сэргийлэх талаар ухуулга, сурталчилгаа хийж ажилласан байна.

Эх сурвалж:ОБЕГ

Дэлхий дахинд:

Шувууны томуугийнH5N6вирүст халдвар:

-       БНСУ-ын Chungcheongbuk-do дүүргийн нэгэн шувууны аж ахуйд, шувууны томуугийн H5N6вирүст халдварын дэгдэлт бүртгэгдэж 53024 шувуу өвчилсөн тул устгасан байна. 

Эх сурвалж: ДАЭМБ

Хэл хөхрөх өвчин: Франц

-       Франц улсад малын хэл хөхрөх өвчний улмаас 100 хонь өртөмхий байснаас, 8 хонь өвчилж үхсэн байна.

Эх сурвалж: ДАЭМБ

Шувууны томуугийнH5N8 вирүст халдвар: Франц

-       Франц улсын Almayracхотыншувууны аж ахуйд шувууны томуугийн H5N8 вирүст халдварын дэгдэлт бүртгэгдэж,  5143 шувуу өртөмхий байснаас, 2000 шувуу өвчилж үхсэн байна. Тус бүсэд илрүүлэг хийж, ариутгал халдваргүйтгэлийн арга хэмжээг  хэрэгжүүлэн ажилласан байна.

Эх сурвалж: ДАЭМБ

 

Денгийн чичрэг өвчин: Бангладеш

-       Бангладеш улсад 2016 оны 01 дүгээр сарын 01-нээс 11 дүгээр сарын 30-ны хүртлэх хугацаанд денгийн чичрэг өвчний хүний өвчний 5823 тохиолдол бүртгэгдсэн байна.

Эх сурвалж: http://www.promedmail.org/


ШУУРХАЙ УДИРДЛАГЫН НЭГЖИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭ- 12.01

Товч мэдээлэл

12-01-2016
Үзсэн тоо :288

ШУУРХАЙ УДИРДЛАГЫН НЭГЖИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭ- 11.21

Товч мэдээлэл

11-21-2016
Үзсэн тоо :139
Top