ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРЛЫН ИЛТГЭЛ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦААГ СУНГАЛАА

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн эх

суурь тавигдсаны 85 жилийн ойд зориулсан

“Нийгмийн эрүүл мэндийн өнөөгийн байдал ба хэтийн төлөв”

сэдэвт олон улсын эрдэм, шинжилгээний хурлын  удирдамж


Үндэслэл

 Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний төвийн эх суурь 1933 онд Ардын Эрүүлийг Хамгаалах Яамны сайдын 01 тоот тушаалаар Улсын Ариун Цэвэр-Бактер Шинжилгээний Институтыг байгуулагдсанаар тавигдаж,улмаар  1968 онд “Эрүүл Ахуй, Халдвар, Нян Судлалын Улсын Институт” болсон бөгөөд Монголын Эрүүл Мэндийн салбарт урьдчилан сэргийлэх анагаах ухааныг хөгжүүлэхэд нэгдсэн удирдлагаар хангах, шинжлэх ухааны үндэстэй үйл ажиллагаа явуулах түүхэн ач холбогдолтой чухал арга хэмжээ болсон байдаг.

1997 оноос Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн нэртэйгээр үйл ажиллагаа явуулж байгаад 2016 оноос байгууллагын бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болгох, үйл ажиллагааны үр дүнг сайжруулан, үндэсний хэмжээнд нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хөгжүүлэх зорилгоор Засгийн газрын 2016 оны 149 дүгээр тогтоолоор Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв болсон. Нийгмийн эрүүл  мэндийн үндэсний төв нь улсын хэмжээнд нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлэх, мэргэжил, арга зүйгээр хангах, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ, эрүүл мэндийг дэмжих, хамгаалах, өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх, хүн амд эрүүл мэндийн боловсрол олгох чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.

2018 онд тус төвийн эх суурь тавигдсаны 85 жилийн түүхэн ой тохиож байгаа бөгөөд энэ ажлын хүрээнд нийгмийн эрүүл мэндийн судалгаануудын уялдаа холбоог сайжруулах, цаашид шинэ технологи, инноваци нэвтрүүлэх, төсөл хөтөлбөрт хамруулах боломж, бололцоог хангах үүднээс “Нийгмийн эрүүл мэндийн өнөөгийн байдал ба хэтийн төлөв” сэдэвт эрдэм, шинжилгээний хурал зохион байгуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.


Зорилго:Нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг эрдэм шинжилгээний байгууллага, их дээд сургуулийн эрдэмтэн, багш, судлаач, шинжээчдийн оролцоо, хамтран ажиллах боломжийг нэмэгдүүлэх, мэдээлэл солилцох, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, тэдний бүтээлийг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх


Салбар хуралдааны сэдэв:

  1. НЭМ-ийн салбарын түүхэн замнал
  2. Эрүүл ахуй, халдвар судлалын шинжилгээ, судалгаа, тулгамдсан асуудал
  3. Халдварт бус өвчний судалгаа, тулгамдсан асуудлууд
  4. Анагаах ухааны биотехнологийн шинжилгээ, судалгаа, тулгамдсан асуудлууд


Зохион байгуулалтын үе шат:

  1. Эрдэм шинжилгээний бага хурлын удирдамжийг 2018 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 09 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл холбогдох байгуулагуудад хүргүүлж, цахим орчинд  байршуулна.
  2. Эрдэм шинжилгээний илтгэлийг 2018 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн дотор зохион байгуулах комисс хүлээн авна.
  3. Шаардлага хангасан эрдэм шинжилгээний илтгэлийг нэгтгэж, 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор эмхэтгэл болгон хэвлүүлнэ.
  4. Эрдэм шинжилгээний бага хурлын урилга, хөтөлбөрийг оролцогчдод 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн дотор хүргүүлнэ.

Илтгэлд тавигдах ерөнхий шаардлага:

  1. Илтгэл нь Microsoft Word программ дээр монгол, англи хэлээр бичигдсэн байна.
  2. Илтгэлийг А4 хэмжээний бичгийн цаасан дээр хуудасны дээд, доод талаас 3 см; баруун, зүүн талаас 2,5 см зайг үлдээж бичнэ. Илтгэлийн текстийг Arialфондоор, 12pt, мөр хоорондын зай Single, 1-2 нүүр хүртэл байна.
  3. Эрдэм шинжилгээний илтгэл нь дараах бүтэцтэй байна.
  4. Түлхүүр үг/Keywords (3-5)
  5. Үндэслэл/Background
  6. Материал, аргазүй/Methods
  7. Үр дүн/Results
  8. Дүгнэлт/Conclusion
  9. Илтгэлийн хураангуй нь зураг, схем, хүснэгт, номзүйгүй байна.
  10. Илтгэлээ амаар эсвэл ханын илтгэлээр хэлэлцүүлэх саналаа ирүүлнэ.
  11. Холбоо барих хүний нэр, утас, e-mail хаяг
  12. Хурал зохион байгуулах хороо ирүүлсэн бүтээлийг сонгон шалгаруулсны дараа хурлын эмхэтгэлд хэвлэх ба илтгэх цагийг баталгаажуулсан урилга электрон шуудангаар болон утсаар илгээгдэх болно.
  13. Хуралд оролцогчдын талаарх мэдээлэл:


Илтгэлийн нэр:


Овог, нэр

Байгууллагын нэр, албан тушаал

Харилцах утас

Цахим хаяг


















  1. Илтгэлийг хүлээн авах хаяг

Илтгэлийг unursaikhan_suren@yahoo.com, bshinen@gmail.com хаягаар 2018оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл хүлээн авна. Хуралтай холбоотой асуудлаар дээрх хаягаар болон 11458645, 99113658, 99182289 дугаарын  утсаар холбогдоно уу!

  1.  Илтгэлийг шалгаруулах шалгуур үзүүлэлтүүд

 Үндсэн шалгуур:

  • Шинжлэх ухаанч байдал
  • Практик ач холбогдол
  • Судалгааны шинэлэг тал
  • Судалгааны арга зүй


Туслах шалгуур:

  • Цаг баримтлал
  • Илтгэх ур чадвар
  • Үзүүлэн материал, слайдын агуулга


  1.  Шалгаруулалт, шагнал
  2. Аман илтгэлийн шалгаруулалт эрдэм шинжилгээний хурлын үед явагдах бөгөөд дараах шагналтай:
  3. Тэргүүн  байр – 1: Өргөмжлөл, мөнгөн шагнал

         II.       Дэд байр - 1:          Өргөмжлөл, мөнгөн шагнал

        III.       Тусгай байр - 1:     Өргөмжлөл, мөнгөн шагнал


  • Шилдэг ханан илтгэлүүдийг шалгаруулан дараах байр эзлүүлнэ. Үүнд:


  1. Тэргүүн байр 1 –Өргөмжлөл, мөнгөн шагнал
  2. Хоёрдугаар байр 1- Өргөмжлөл, мөнгөн шагнал
  3. Гуравдугаар байр 1- Өргөмжлөл, мөнгөн шагнал
  4. Тусгай байр 1-  Өргөмжлөл, тус бүр мөнгөн шагнал




Холбоо барих хаяг: Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв

Ажлын утас: 11-458645






Сургууль, цэцэрлэгийн орчинд хүүхдийн эрүүл мэндийг сахин хамгаалцгаая

09-05-2018
Үзсэн тоо :102

Өөрийгөө, найзыгаа, хайртай гэр бүлээ ХДХВ/ДОХ-ын халдвараас хамгаалцгаая

09-05-2018
Үзсэн тоо :116

Нээлттэй ажлын байранд урьж байна

09-05-2018
Үзсэн тоо :100

Темасек олон улсын сангийн төлөөлөгчид НЭМҮТ-ийн үйл ажиллагаатай танилцлаа

09-04-2018
Үзсэн тоо :142

Сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлцгээе

09-04-2018
Үзсэн тоо :72

Дам тамхидалт нь зүрхний шигдээс үүсгэдэг

09-04-2018
Үзсэн тоо :226

Хорт хавдраас сэргийлж хайртай хүмүүсийнхээ төлөө эрүүл амьдарцгаая

09-03-2018
Үзсэн тоо :123

Агаар бол бидний урт амьдрах үндэс

09-03-2018
Үзсэн тоо :87

Цэцэрлэг, сургуулийн орчинд хүүхдийн эрүүл мэндийг сахин хамгаалаарай

09-03-2018
Үзсэн тоо :183
Top