mn
Нийгмийн эрүүл мэндийн тэргүүлэх чиглэлээр эрдэмтэд илтгэл тавьж хэлэлцүүллээ

“Нийгмийн эрүүл мэндийн шинжлэх ухааны салбарын хөгжлийн одоогийн байдал, хэтийн төлөв” сэдэвт эрдэмтдийн хэлэлцүүлэг 2018 оны 12 сарын 05-ны өдөр АШУИС-д зохион байгуулагдав.

Тус уулзалтыг МАУА-ийн НЭМ-ийн салбарын дарга, доктор Ц.Содномпил ахалж явуулсан бөгөөд МУ-ын ерөнхий эрүүл ахуйч М.Дармаа, академич Н.Сайжаа, НЭМҮТ-ийн ерөнхий захирал Д.Нарантуяа, АШУИС-ийн НЭМС-ийн захирал Д.Даваалхам болон НЭМҮТ, АШУИС-ийн НЭМС, ЗӨСҮТ, ЭХЭМҮТ, МХЕГ-ын нийт 35 эрдэмтэн, мэргэжилтнүүд оролцов.

НЭМҮТ-ийн ЭНБД С.Өнөрсайхан, ЗӨСҮТ-ийн НЭМСЭША-ны дарга Д.Алтантогтох, ХӨСҮТ-ийн дэд захирал Б.Цацралт-Од, ЭМЯ-ны НЭМ-ийн мэргэжлийн салбар зөвлөлийн дарга О.Чимэдсүрэн нар НЭМ-ийн шинжлэх ухааны салбарын түүхэн замнал, одоогийн байдал, хэтийн төлөв, тэргүүлэх чиглэлийн талаар илтгэл тавьж хэлэлцүүллээ.


Top