mn
Тамхидалтын эсрэг хувьсгал - Тамхигүй ажлын байр Сургалт Дархан Уул аймагт болов.

Хүний эрүүл мэндэд амхины учруулж буй хор хөнөөл асар их , мөн тамхидах”тахалтай” тэнцэх асуудал нэг улс, үндэстэн төдийгүй дэлхийн нийтийн хөгжлийн тулгамдсан асуудал болж байгааг харгалзан ДЭМБ-ын санаачлагаар Тамхины хяналтын суурь конвенц (ТХСК)-ийг боловсруулсныг 2003 онд  Дэлхийн эрүүл мэндийн 56 дугаар чуулганаар ДЭМБ-ын гишүүн 192 орон санал нэгтэй баталсан юм.

Энэхүү Конвенцид тамхины хэрэглээг бууруулах үр дүнтэй арга хэмжээнүүдийг тодорхойлсон нь улс орнуудад тамхины хяналтын үйл ажиллагааг удирдан чиглүүлэх ач холбогдолтой байсан. 
Манай оронд уг ажлыг хуульчлан зохицуулж сүүлийн хуулийн хэрэгжилтэнд зарим нааштай үзүүлэлтүүд гарч эхэлсэн. Хэдийгээр нааштай талууд байгаа ч сүүлийн үед тамхины хуулийн хэрэгжилт суларч байгаатай холбогдуулан орон даяар Тамхины эсрэг хувьсгал, Тамхигүй ажлын байр компант ажлыг эхлүүлсэн. 
Энэ ажлын хүрээнд ДЭМБ, НЭМҮТөвтэй хамтран албан байгууллагын дарга, эрхлэгчид, төрийн бус байгуллагууд, хүн амын бүлгүүдийн төлөөллийг хамруулан нөлөөллийн сургалтыг зохион байгуулав . 
Сургалтанд хамрагдсан Дархан сумын ЗДТГ ын дарга Д.Хүрэлчулуун Дархан хотын хэмжээнд энэхүү ажлыг өрнүүлэх амлалтыг авч тамхины эсрэг Тунхаглалд гарын үсэг зурж хамтран ажиллахаа мэдэгдсэн.

Top