mn
“Хүүхдийн түлэгдэлт-Эцэг эхийн хариуцлага-2 аян” эхэллээ

“Хүүхдийн түлэгдэлт–Эцэг эхийн хариуцлага-2 аян” 2018оны 11-р сарын 15-ны өдрөөс 02-р сарын 25-ныг хүртэл аймаг, нийслэлийн хэмжээнд НЭМҮТ, ГБХЗХГ, ОБЕГ, МХЕГ, ГССҮТ-ийн Түлэнхийн тасаг бусад холбогдох байгууллагуудтай хамтран зохион байгуулж байна.

Энэхүү аяны гол зорилго бага насны хүүхдийг түлэгдэлээс урьдчилан сэргийлэхэд, эцэг, эх асран хүмүүжүүлэгчдийн үүрэг хариуцлага, мэдлэг хандлагыг дээшлүүлэх нийгмийн анхаарлыг хандуулах зорилготой.

Дэлхий дахинд осол гэмтлээс шалтгаалсан нас баралтыг эндэх ёсгүй эндэгдэл буюу урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой эндэгдэл хэмээн үзэж осол гэмтэл тэр дундаа түлэгдэл нь хүний амь нас, эрүүл мэнд, амьдралын чанарт үзүүлж буй хор хохирол нь эрсдэлтэй, аюултай гэмтэл. Ялангуяа бага насны хүүхэд нь аюултай нөхцлийг бүрэн гүйцэд ухамсарлах чадвар хязгаарлагдмал, эсрэг хариу урвалыг гүйцэд хурдан үзүүлж чаддаггүйгээс аливаа нэгэн аюулд илүүтэй өртөж байна.

Монгол Улсад түлэгдэл нь тав хүртэлх насны хүүхдийн осол гэмтлийн тэргүүлэх шалтгааны нэг болж байгаа бөгөөд нийт 0-5 насны хүүхдийн осол гэмтлийн өвчлөлийн 18.4%-ийг эзэлж байна.

2018 оны эхний 10 сарын байдлаар 0-5 насны хүүхдийн осол гэмтлийн өвчлөл 15385 байгаа нь өмнөх оны мөн үеийн үзүүлэлттэй харьцуулахад 41.4%-иар өссөн үзүүлэлттэй байна.  


2017 оны эхний 10 сар

2018 оны эхний 10 сар


0-5 хүртлэх насны хүүхдийн осол гэмтлийн өвчлөл

10880

15385


0-5 хүртлэх насны хүүхдийн түлэгдэлт

2652

2844



2017, 2018 оны эхний 10 сарын байдлаар 0-5 насны хүүхдийн түлэгдэлтийг байршилаар авч үзэхэд 90 гаруй хувь нь гэртээ түлэгдэж гэмтсэн байна.


Осол гарах үеийн байршил

2017оны эхний 10 сар

2018оны эхний 10 сар

Гэртээ

2490

2574

Бусад

162

270


Бага насны хүүхэд түлэгдэхэд түлэгдлийн талбай нь бага ч бие махбодь, арьсны физиологийн бүтцийн онцлогоос шалтгаалан гүн түлэгддэг учир толгой дараалан хэвтэн эмчлүүлж, улмаар насан туршийн сорви татанхай, хөгжлийн бэрхшээлтэй болж эрүүл мэнд, гоо сайхан, сэтгэл зүйгээрээ хохирч ирээдүйд идэвхгүй амьдралтай тэтгэмжийн иргэн болдог учир уг гэмтлээс сэргийлэх арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлэх шаардлагатай байна.


Top