mn
Усны эрүүл мэндийн чиглэлээр хамтарсан лаборатори байгуулахаар болов

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Өвөр Монголын өөртөө засах орны Ордос хотын хүрээлэн буй орчны Шинжлэх ухаан технологийн төвтэй хамтран ажиллахаар боллоо. Өнөөдөр Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн захирал Д.Нарантуяа,  Ордос хотын хүрээлэн буй орчны Шинжлэх ухаан технологийн төвийн захирал Жай Жуей Дунг нар хамтран ажиллах гэрээ байгуулж гарын үсэг зурав. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд, Уур амьсгалын өөрчлөлт, хүрээлэн буй орчны бохирдолтын улмаас үүсэх олон хүчин зүйлс, шалтгаан үр дагаврыг судлах судалгаа хийх, мөн Усны эрүүл мэндийн чиглэлээр хамтарсан лаборатори байгуулах гэсэн хоёр чиглэлээр гэрээ байгууллаа.

Мөн хоёр байгууллагын эрдэмтэн судлаачид мэргэжил дээшлүүлэх солилцооны хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломжтойг илэрхийлж, хамтын ажиллагаагаа цаашид улам өргөжүүлэх тал дээр хоёр тал санал нэгдсэн юм.


Top