mn
Усны судалгааг хамтран хэрэгжүүлэх уулзалт хийлээ

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв Хятадын Ордос хотын Хүрээлэн буй орчны Шинжлэх ухаан технологийн төвтэй хамтран ажиллах санамж бичиг байгуулсан. Уг санамж бичгийн хүрээнд Хятадын Ордос хотын Хүрээлэн буй орчны Шинжлэх ухаан технологийн төвийн захиралЖай шуа дон Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвд зочилж, НЭМҮТ-ийн захирал Д.Нарантуяатай албан уулзалт хийлээ. Уулзалтын үеэр усны судалгаагхамтран хэрэгжүүлэх төслийн талаар ярилцсан байна. Ноён Жай шуа дон шинжлэх ухаан технологийн салбарын олон асуудал дээр хамтран ажиллахад таатай байгаагаа илэрхийлсэн байна.

Top