mn
Усны судалгааг хамтран хэрэгжүүлэх уулзалт хийлээ

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв Хятадын Ордос хотын Хүрээлэн буй орчны Шинжлэх ухаан технологийн төвтэй хамтран ажиллах санамж бичиг байгуулсан. Уг санамж бичгийн хүрээнд Хятадын Ордос хотын Хүрээлэн буй орчны Шинжлэх ухаан технологийн төвийн захирал Жай шуа дон Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвд зочилж, НЭМҮТ-ийн захирал Д.Нарантуяатай албан уулзалт хийлээ. Уулзалтын үеэр усны судалгааг хамтран хэрэгжүүлэх төслийн талаар ярилцсан байна. Ноён Жай шуа дон цаашид шинжлэх ухаан технологийн салбарын олон асуудал дээр хамтран ажиллахдаа таатай байхаа илэрхийлсэн байна.

Top