mn
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвөөс

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвөөс “Химийн хорт бодисууд, тэдгээрийн нөлөөллөөр үүсэх мэргэжлээс шалтгаалах өвчин” сэдэвт олон улсын семинар2018 оны 09 сарын 12-нд  “The corporate hotel & convention centre”-ийнхурлын танхимд зохион байгуулав.ОУ-ын семинар Химийн хорт бодисууд, тэдгээрийн нөлөөллөөр үүсэх мэргэжлээс шалтгаалах өвчин,  химийн бодисын хордлого орчин үеийн оношилгоо, урьдчилан сэргийлэлт сэдвээр олон улсад болон өөрийн оронд нэвтэрч буй шинэлэг арга, техник, дэвшилтэт санааг эрдэмтэн эмч, судлаач, эрдэм шинжилгээний ажилчид, болон гадаадын зочин багш нарын судалгаанд суурилсан, шинжлэх ухааны үндэслэлтэй, нотолгоонд суурилсан мэдлэгийг түгээхэд зорилгоо чиглүүлсэн байна.Энэхүү семинарт ХНХЯ, ЭМЯ, ХАБЭА үндэсний хороо, НДЕГ, МХЕГ, НЭМҮТ, Хор судлалын төв, мэргэжлийн өвчин судлаач эмч нар, сувилалын болон үйлдвэр, уул уурхайн эмч, мэргэжилтнүүд, эрүүл ахуйн асуудал хариуцсан мэргэжилтэн,  хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан мэргэжилтнүүд, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн байцаагчид оролцлоо. Мөн зочин профессороор Dr. Herman Spanjaard Недерланд улсаас,Kyung-Eun Lee MD PhD БНСУ-аас оролцов.НЭМҮТ-өөс ЭНБД доктор С.Өнөрсайхан “Химийн аюулгүй байдал, хордлогын өнөөгийн байдал, Монгол улсад мөрдөгдөж буй бодлогын бичиг баримтууд /тушаал, заавар, стандарт/ Химийн ослын үеийн нийгмийн эрүүл мэндийн менежмент, Р.Даваадорж миний бие Хор, хордлого судлалын албадын өнөөгийн байдал, цаашдын зорилт, тандалт мэдээллийн тогтолцоо сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүлэв.



Top