mn
Эрүүл оюутан хөгжлийн түүчээ

Монгол улсад 2017-2018 оны хичээлийн жилд 179 их, дээд сургуульд 155.248 суралцагчсуралцаж байна. Тэдний дунд өсвөр үе, залуучуудын дунд эрүүл мэндийн тулгамдсан олон асуудлууд байсаар байгааг доорх тоо үзүүлж байна.   2016 оны Залуучуудын хөгжлийн индекийн үзүүлэлтээр 183 орноос 71 дүгээрт жагсаж байна. 2017 онд нийт 17530 үр хөндөлтийн тохиолдол бүртгэгдсэн ба үүнээс 20-иос доош насны охид, эмэгтэйчүүдийн эзлэх хувь 5.3 хувь байна. Мөн нийт БЗДХ-аарөвчлөгсдийн 38.7 хувь нь 15-24 насны залуучууд байна.

УИХ-аас Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль, Монгол улсын Засгийн газрын2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн боловсролын байгууллагын суралцагчийг харьяалал харгалзахгүй эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд хамруулах, эрүүл мэндийн даатгалд хамруулах, эрүүл мэндийн боловсрол олгож, халдварт өвчний тархалтыг бууруулах зэрэг зорилтыг дэвшүүлсэн.

Энэ жилийн оюутны эрүүл мэндийг дэмжих сарын аяны онцлог нь "Оюутан залуусын эрүүл мэндийн эрсдлийг бууруулах, эрүүл мэндийн үзлэгт оруулах нөхцлийг бүрдүүлэх" зорилготой.

Анхны ажлын хэсгийн уулзалтаар ЭМ, БСШУС, ХНХ-ийн сайдын тушаалын дагуу нэг ба гуравдугаар дамжааны оюутан залуусыг "Урьдчилан сэргийлэх үзлэг"-т хамруулах маягт, товлол, мэдээлэх журам, зааварт санал аван хэлэлцлээ.


Top