mn
Темасек олон улсын сангийн төлөөлөгчид НЭМҮТ-ийн үйл ажиллагаатай танилцлаа

Темасек олон улсын сангийн төлөөлөгчид Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн үйл ажиллагаатай танилцлаа. Эрүүл мэндийн яам, Сингапур Улсын Темасек Олон улсын сангийн санхүүгийн дэмжлэгтэйгээр Наньян Политехникийн их сургуультай хамтран хэрэгжүүлсэн Нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтэн бэлтгэх хөтөлбөр өнгөрсөн онд хэрэгжсэн билээ. Тус хөтөлбөрийн хэрэгжилттэй танилцах уулзалтанд НЭМҮТ-ийн дэд захирал Г.Цагаанхүү, НЭМ-ийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн дарга С.Гантуяа, Орчны эрүүл мэндийн албаны ЭША Ш.Батдэлгэр, Тархвар зүй, шуурхай удирдлагын албаны дарга Р.Даваадорж,  Биотехнологи, инновацийн албаны дарга Б.Ичинхорлоо ЭМДӨУС албаны даргын үүрэг гүйцэтгэгч С.Гэрэлмаа зэрэг бусад албаны эрдэм шинжилгээний ажилтнууд оролцсон юм.

Темасек олон улын байгууллагаас төлөөлөл болж,  Дэд захирал Жеймс Чан, Наньян Политехникийн их сургуулийн захирал Фүн Цэ Фүүн, Наньян Политехникийн их сургуулийн Эрүүл мэндийн сургуулийн захирал Белла Тан,  Наньян Политехникийн их сургуулийн Эрүүл мэндийн сургуулийн Дэд менежер Алан Лим нар хүрэлцэн ирлээ. Олон улсын байгууллагаас Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн үйл ажиллагаатай танилцаж, төсөл хөтөлбөрийн хэрэгжилтэнд сайн гэсэн дүнг өгч, цаашдын ажилд амжилт хүссэн юм.

Top