mn
АНУ-ын Фулбрайт сангийн зочин эмч мэргэжилтнүүдэд сургалт явуулж байна

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн Тархвар зүй, шуурхай удирдлагын алба 2017 онд АНУ-ын Төрийн Департментын ивээл дор явагддаг Фулбрайт сангийн зочин профессор урих тэтгэлэгт хөтөлбөрт амжилттай оролцож шалгарсан билээ. Уг хөтөлбөрийн хүрээнд АНУ-ын “Claremont”Их сургуулийн  НЭМ-ийн сургуулийн докторын хөтөлбөрийн захирал, АУ-ны доктор, профессор Nicole Gatto НЭМҮТ-д уригдаж ажиллаж байна. Тэрбээр Монголд ажиллах хугацаандаа эмч, мэргэжилтнүүдэд “Нийгмийн эрүүл мэндийн тархвал судлал, тандалт арга зүй” сэдвээр сургалт явуулж 10 модуль хичээлийг лекц, дадлагын хэлбэрээр зааж байгаа юм.

Тус сургалтанд  НЭМҮТ-ийн Тархвар зүй, шуурхай удирдлагын алба, Эрүүл мэндийг дэмжих, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх алба, ХСҮТ, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг, Эмгэг судлалын үндэсний төв, Дорноговь аймгийн ЭМГ, Дорнод аймгийн БОЭТ, Төв аймгийн ЭМГ, Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлэг, Дундговь аймгийн ЭМГ, Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлэг, Орхон аймгийн ЭМГ-аас нийт 20 эмч, мэргэжилтэн хамрагдаж байна. Дашрамд дурьдахад Профессор Николь Гатто нь Лос-Анжелесийн Их сургуулийг  Бакалаврын зэрэгтэй суралцаж төгссөн. Калифорнийн Берклейн Их сургуульд НЭМ-ийн мастер, Өмнөд Калифорнийн Их сургуульд Тархвар зүйн докторын зэргийг тус тус хамгаалсан туршлагатай мэргэжилтэн юм.

 


Top