mn
Давсны хэрэглээ ба Монгол улс

ДЭМБ болон Австрали улсын Жорж институт хамтран 2018 оны 07 сарын 02-05-ны өдрүүдэд Монгол Улсад "Бага болон дундаж орлоготой улс орнуудад давсны хэрэглээг бууруулах интервенцийн үр нөлөөлийн талаарх мэдлэг, чадварыг бэхжүүлэх" сэдэвт судалгаа явуулж байна. Уг ажлын хүрээнд Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн Ерөнхий захирал Д.Нарантуяатай уулзалт хийлээ.

Энэхүү судалгааны зорилго нь сүүлийн жилүүдэд улс орнуудад хэрэгжсэн хүн амд суурилсан давсны хэрэглээг бууруулах арга хэмжээ/интервенцийн санал санаачлага болон сайн туршлага, сургамжийг судлах нэгтгэх, хүн амын давсны хэрэглээг бууруулахад учирч буй саад бэрхшээлийг багасгах, хэрхэн даван туулах талаар хийж буй санаачлага, интервенцийг улс орнуудад мэдээлэх, цаашдын үр нөлөөг үнэлэхэд орших аж.

Дашрамд дурьдахад хүн амын давсны хэрэглээг бууруулах үндэсний стратеги нь халдварт бус өвчнийг бууруулахад боломжийн үр дүн өгөх интервенц арга хэмжээ гэж тодорхойлогдсон байдаг байна.

Top