mn
“САРЫН ТЭМДГИЙН ЭРҮҮЛ АХУЙ” СЭДВЭЭР СУРГАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛАА

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв нь НҮБ-ийн Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр өсвөр насны охидод зориулсан Сарын тэмдгийг хөтлөх аппликейшны агуулгыг боловсруулж байгаа билээ. Энэ хүрээнд 6 сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн ерөнхий боловсролын дунд сургуулийн 86, 36, ирээдүй цогцолбор сургуулийн 15-17 насны 20 гаруй сурагчдыг оролцуулсан танилцуулга, бүлгийн ажил, уулзалтыг  зохион байгууллаа. Бүлгийн ажлаар ажиллах явцад сурагчид идэвхтэй оролцон, шинэ санаа дэвшүүлэн, сарын тэмдгийн үеийн эрүүл ахуй, тохиолддог бэрхшээл, саад, насанд хүрэгчдээс хэрхэн тусламж авах, дэмжлэгт орчин бүрдүүлэх талаар ажиллаа.


Top