mn
ШИНЖЛЭХ УХААНЫ САЛБАРЫНХАН ХӨЛБӨМБӨГӨӨР ӨРСӨЛДӨНӨ

Шинжлэх ухаан технологийн сангийн 25 жилийн ой, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн эх суурь тавигдсаны 85 жилийн ойг тохиолдуулан Шинжлэх ухаан технологийн сангийн нэрэмжит Шинжлэх ухааны салбарын “SCIENCE CUP – 2018” хөлбөмбөгийн цомын аварга шалгаруулах тэмцээнийг Монгол улсын Шинжлэх ухааны академи, Шинжлэх ухааны байгууллагуудын үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн холбоо, Монголын залуу эрдэмтдийн холбоотой хамтран 2018 оны 6 дугаар сарын 10-ны өдөр зохион байгуулагдана.

Монголын Шинжлэх ухааны салбарт ажиллаж буй эрдэмтэн, судлаачдын хамтын ажиллагааг сайжруулах, идэвхи санаачлагыг нэмэгдүүлэх, амралт чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, салбарын ажилтнуудын дунд нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх, эрүүл амьдралын хэв маягийг олон нийтэд сурталчлахад гол зорилго оршино.

Top