mn
Умайн хүзүүний хорт хавдрын өвчлөл, нас баралтыг бууруулах талаар зөвлөлдөв

Өнөөдөр "Умайн хүзүүний хорт хавдрын өвчлөл, нас баралтыг бууруулах" талаар хамтрагч талуудын зөвлөлдөх уулзалтыг Эрүүл мэндийн яамнаас зохион байгуулж байна. Тус уулзалтад НЭМҮТ-ийн Ерөнхий захирал, АУ-ны доктор Д.Нарантуяа, төвийн Эрүүл мэндийг дэмжих өвчлөхөөс урьдчилан сэргийлэх албаны дарга, АУ-ны доктор О.Нандин-Эрдэнэ нар оролцож саналаа хүргүүллээ.

Хорт хавдрын статистик мэдээнээс харахад, 2012 онд манай улсад хорт хавдрын 4466 шинэ тохиолдол, 3264 нас баралт бүртгэгдсэн байсан бол 2017 онд 6073 шинэ тохиолдол, 4004 нас баралт бүртгэгдсэн байна. Үүнээс эмэгтэйчүүдийн дунд зонхилон тохиолдох хорт хавдрын дунд умайн хүзүүний хорт хавдрын өвчлөл ХОЁРДУГААРТ ОРЖ БАЙНА.

Монгол улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө, Засгийн газрын 2017 оны 289 дүгээр тогтоолоор батлагдсан "Халдварт бус өвчинтэй тэмцэх үндэсний хөтөлбөр"-ийн хэрэгжилт, Монгол улсад умайн хүзүүний хорт хавдрын өвчлөл, нас баралтыг бууруулах НҮБ-ын хамтарсан Глобаль хөтөлбөрийг 2018-2021 онд амжилттай хэрэгжүүлсэнээр эрт илрүүлэг, оношилгоо, эмчилгээний чанар, үр дүнг үндэсний хэмжээнд бэхжүүлж, цаашид умайн хүзүүний хорт хавдрын өвчлөл, нас баралтыг бууруулах чухал ач холбогдолтой юм. 

Эрүүл мэндийн яам Умайн хорт хавдрын өвчлөл, нас баралтыг бууруулах зорилгоор эрт илрүүлж эмчлэх тогтолцоог бэхжүүлэх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний бүх шатлалд хавдрын тусламж үйлчилгээний чадавхийг сайжруулах, хөнгөвчлөх тусламж үйлчилгээг хөгжүүлэх, хорт хавдартай хүмүүсийн амьдралын чанарыг сайжруулах, хорт хавдрын тархвар зүйн судалгааг хөгжүүлэх, тандалт бүртгэлийн тогтолцоог сайжруулах зорилтыг тавиад хэрэгжүүлэн ажиллаж байгаа боловч дор дурдсан асуудлыг зайлшгүй шийдвэрлэх шаардлагатай байна. 

Дээрх зорилгоор ЭМЯ хамтрагч байгууллагууд болох НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд болон 2 талт хамтын ажиллагааны хүрээнд хамтран ажиллах Элчин сайдын яамдуудтай цаашид хамтран ажиллах хүрээг тодорхойлох зорилгоор энэ уулзалтыг зохион байгуулж байгаа ажээ. 


Top