mn
Баянхонгорт сургалт хийв

 Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс Баянхонгор аймагт 5 дугаар сарын 7-10-ны өдрүүдэд “Олон нийтэд түшиглэсэн нялх, бага насны хүүхдийн хооллолтын зөвлөгөөний дэмжлэгт хяналт, тандалт, хяналт-шинжилгээ” сэдэвт сургалт зохион байгууллаа. Сургалтаар НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгээр тус аймагт хэрэгжиж буй “Хоол тэжээл” төслийн хүрээнд “Нялх, бага насны хүүхдийн хооллотын зөвлөгөө” хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийх, орон нутгийн зөвлөгч нарт дэмжлэг үзүүлэх, тэдний ажлын гүйцэтгэлд тандалт хийх үүрэгтэй 29 тандагчийг бэлтгэсэн. Тандагч бэлтгэх сургалтад Баянхонгор аймгийн Эрүүл мэндийн газар, сум, өрхийн ЭМТ-ийн эмч, эмнэлгийн мэргэжилтүүд оролцсон.

Сургалтаар бэлтгэгдсэн тандагчид

Сургалтын дадлага ажлын явцад Баянхонгор сумын 4 өрхийн эрүүл мэндийн төв (ЭМТ), Шаргалжуут тосгоны ЭМТ, Өлзийт сумын ЭМТ-ийн “Нялх, бага насны хүүхдийн хооллолтын зөвлөгөө” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж буй арга хэмжээ, сургагдсан зөвлөгч–Эрүүл мэндийн ажилтны бага насны хүүхдийн эх, асрамжлагчид хооллолтын зөвлөгөө өгөх ур чадварыг үнэлж, тандалт хийв.

Сургалтын явцад Баянхонгор аймгийн ЭМГ, сум, өрхийн ЭМТ-ийн “Нялх, бага насны хүүхдийн хооллолтын зөвлөгөө” сургалтад хамрагдсан эрүүл мэндийн ажилтнууд өөрийн байгууллагадаа эхийн сүүгээр хооллолтын 11 дадлыг нутагшуулах, хүүхдийн хооллолтын зөвлөгөө өгөх тусгай өрөө байгуулах зэрэг олон арга хэмжээг хэрэгжүүлсэн байв.

Top