mn
"Монголын инновацийн 7 хоног"-д бүтээгдэхүүн танилцуулав

    Улс орны нийгэм эдийн засгийн хүрээнд, инновацийн соёлыг төлөвшүүлж, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх инновацийн түншлэлийг өргөжүүлэх зорилготой ’’Монголын инновацийн 7 хоног’’ арга хэмжээг үндэсний хэмжээнд олон улсын нийтлэг жишгийн дагуу Монгол Улсын Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яам, Нийслэлийн Үйлдвэрлэл, инновацийн газар, Шинжлэх Ухаан, технологийн сан, Шинжлэх Ухааны академи, Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, Шинжлэх ухаан, технологийн их сургууль хамтран 2018 оны 5 сарын 7-аас 13-ний өдрийн хооронд зохион байгуулаж байна.

Тус үзэсгэлэнд  Иргэд, Төр-хувийн хэвшил, Их дээд сургууль, Эрдэм шинжилгээний байгууллагууд оролцож байгаа бөгөөд НЭМҮТ-өөс Биотехнологи инновацын алба өөрсдийн үйлдвэрлэсэн  бүтээгдэхүүнээр оролцож байна.


Top