mn
"Тамхи ба татвар" сэдвээр сэтгүүлчдэд сургалт зохион байгуулав

Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Дэлхийн эрүүл  мэндийн байгууллага хамтран энэ жилийн "Тамхигүй өдөр" арга хэмжээг зохион байгуулж байна. Энэ хүрээнд нийт хэвлэл мэдээллийн хэрэгслийн сэтгүүлчдийн дунд нийтлэл нэвтрүүлгийн уралдаан зарласан. 

Энэ сарын 11-нд Эрүүл мэндийн яаманд тамхины хор уршиг, тамхины хэрэглээг бууруулсан үр ашигтай арга хэмжээ, бодлого болон татварын асуудлаар мэргэжлийн хүмүүс сэтгүүлчдэд сургалт зохион байгууллаа. Сургалтад 20 гаруй сэтгүүлчид хамрагдсан юм. 

Top