mn
НЭМ-ийн сайн дурын ажилтнуудыг сургаж байна

Булган аймгийн Сэлэнгэ сумын Засаг даргын тамгийн газар, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Сэлэнгэ сумын Эрүүл мэндийн төв хамтран нийгмийн эрүүл мэндийн сайн дурын ажилтангийн хоёр хоногийн сургалтыг амжилттай эхлүүллээ.

Тус сургалтанд сумын нийгмийн эрүүл мэндийн сайн дурын 15 ажилтан хамрагдаж байгаа бөгөөд хоёр хоногийн хугацаанд Нийгмийн эрүүл мэндийн өнөөгийн байдал, эрүүл мэндийг хэрхэн дэмжих болон хүнсний бүтээгдэхүүний хэрэглээ, эрүүл хооллолт, архи, тамхины хор уршиг, хөдөлгөөн эрүүл мэндийн талаар мэдлэгтэй болох юм. Сургалтыг нээж НЭМҮТ-ийн дэд захирал Д.Бат-Ундрах үг хэлсэн юм. Тэрээр хэлэхдээ, Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлогыг батласнаар эрүүл мэндийн тусламж үйлчилгээг нийгмийн эрүүл мэнд, өвчнөөс урьдчилан сэргийлэх, анхан шатны тусламж үйлчилгээнд илүүтэй чиглүүлж байна. Тиймээс та бүхний идэвхи оролцоо, хандлага, хичээл зүтгэл, хамтын ажиллагааны үр дүнд хүн амын дундах эрүүл мэндийн боловсрол, эрүүл мэндийг дэмжих үйл ажиллагаа сайжирна гэдэгт итгэж байна гэв. 

Top