mn
Дархлаажуулалт нь жил бүр 2-3 сая хүний амийг авардаг.

•   Монгол улсын хэмжээнд халдварт өвчний эсрэг зарим вакциныг дархлаажуулалтад нэвтрүүлснээс хойш цагаан цэцэг, халдварт саа өвчин устаж, сахуу, татран, хөхүүл ханиад өвчний тохиолдол сүүлийн 10 жил бүртгэгдээгүй, гахай хавдрын өвчлөл 2 дахин, улаанууд, хепатит А вирүсийн өвчлөл 20 дахин буурсан, 5 хүртэлх насны хүүхдүүдийн дунд хепатит В вирүсийн гадаргуугын антиген тээгчийн эзлэх хувь 0,53 хувьд хүрсэн, 2001 оноос улаанбурханы өвчлөл эрс буурч, 2011-2015 онд уг өвчний тохиолдол бүртгэгдээгүй байна.  /Эх сурвалж: ХӨСҮТ/

•  Мөн, улсын хэмжээнд хийгдэж буй товлолын бүх вакцин нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын шаардлагад нийцсэн, аюулгүй, хадгалах /сэрүүн, харанхуй газар, +2ºС–+8ºС-д хөргөгчид/, тээвэрлэх стандартыг /+2ºС–+8ºС, хөлдөөж болохгүй/ бүрэн хангасан байдаг.


Top