mn
“Хүн амын хоол тэжээл” үндэсний хөтөлбөрийн хүрээнд хийгдэх сургалтын хуваарь гарлаа

НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ХООЛ СУДЛАЛЫН АЛБАНААС ЖИЛ БҮР ЗОХИОН БАЙГУУЛДАГ ТӨЛӨВЛӨГӨӨТ СУРГАЛТУУД 2018 ОНЫ 3 САРААС ЭХЛЭН ЯВАГДАХ ГЭЖ байна

МУ-ын Засгийн газраас 2015 оны 447 дугаар тогтоолоор батлагдсан “Хүн амын хоол тэжээл” үндэсний хөтөлбөрийн хүрээнд хүн ам болон хүүхдийг эрүүл хоол хүнсээр хангах, зөв зохистой хооллох, эрүүл ахуй чанарын өндөр түвшинд хүнсний бүтээгдэхүүнийг боловсруулах, эмнэлэг, сувиллын  хоолны  зохион байгуулалт, чанарыг сайжруулах, хоол хүнснээс үүдэлтэй өвчлөлөөс урьдчилан сэргийлэх мөн эмчилгээний хоолны стандартыг хэрэгжүүлэхээр заасан байдаг.

Эмнэлэг, сувиллын газар мөн цэцэрлэгийн тогооч, нярав нарын мэдлэг чадварыг дээшлүүлэх зорилгоор дараах сургалтууд хийгдэнэ. 

Хоол судлалын албанаас жил бүр зохион байгуулдаг төлөвлөгөөт сургалтуудыг 2018 оны 3 дугаар сараас 9 дүгээр сар хүртэл зохион байгуулах гэж байна.  

Иймд сургалтад хамрагдах оролцогчдын нэрс, регистр, утасны дугаарыг сургалт тус бүрээр нь бүртгэн, нэгтгэж 3 дугаар сарын 15-ны дотор Хоол судлалын албаны ЭША М.Даваасүрэн (Утас:99182539, davaasuren1007@gmail.com)-д хүргүүлнэ үү.

НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ХООЛ СУДЛАЛЫН АЛБАНЫ ТӨЛӨВЛӨГӨӨТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАХ ХУВААРЬ

Сургалтын нэр

Хамрагдах хүрээ

Багц  цаг, төлбөр

Зорилтот бүлэг,  хамрагдах хүний  тоо

Хугацаа

Хамтран ажиллах байгуулага, албан тушаалтан

1

“Эмчилгээ, сувиллын хоолны тогооч”-ийн мэргэшил дээшлүүлэх сургалт

Анхдагч, хоёрдогч, гуравдагч шатлалын эмнэлэг, сувилалын тогооч

95цаг, 150.000төг

25-30 хүн

2018 оны 3.19-4.05, 5.14-5.31, 2 удаа 14 өдөр

 

ХСА-ны ЭШАжилтнууд, ХУДНЭ, ГССҮТ, УНТЭ

2

“Цэцэрлэгийн хоолны тогооч”-ийн мэргэшил дээшлүүлэх сургалт

Улсын болон хувийн хэвшлийн цэцэрлэг, ясли, хүүхдийн сувилалын  тогооч нар

71цаг, 100.000төг

25-30  хүн

2018 оны 6.04-6.15, 6.18-6.29, 2 удаа

10 өдөр

ХСА-ны ЭШАжилтнууд

3

“Эмнэлэг, сувилал, сургууль, цэцэрлэгийн нярав”-ын мэргэшил дээшлүүлэх сургалт

Улсын болон хувийн хэвшлийн анхдагч, хоёрдогч, гуравдагч шатлалын эмнэлэг, сувилал, сургууль, цэцэрлэгийн нярав нарт

 

40цаг, 60.000төг

20-25 хүн

2018 оны 5.07-5.11, 8.13-8.17, 2 удаа 5 өдөр

ХСА-ны ЭШАжилтнууд

 

Top