mn
“Сарын тэмдгийн эрүүл ахуй, бэрхшээлийг даван туулах, өөртөө болон бусдад хэрхэн туслах” талаар сургалт хийв

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, НҮБ-ын Хүүхдийн сангаас хамтран “Охид эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах” өдрийн хүрээнд Баянзүрх дүүргийн 85-р сургуулийн 14-17 насны өсвөр насны 60 гаруй охидод “Сарын тэмдгийн эрүүл ахуй, бэрхшээлийг даван туулах, өөртөө болон бусдад хэрхэн туслах” талаар сургалт зохион байгууллаа. Сургалтын үеэр оролцогчид асуулт асууж, нээлттэй ярилцлаа.

Top