mn
Охидын сарын тэмдгийн үеийн эрүүл ахуй сэдвээр сургалт явууллаа

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс Охид, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах олон улсын өдөрт зориулан 3 сарын 6-наас 3 сарын 12-ныг дуустал өсвөр үеийнхэнд чиглэсэн "Охидын эрүүл ахуй" сэдвээр сургалт, сурталчилгааг хийхээр төлөвлөсөн. Энэ хүрээнд өнөөдөр "Шинэ Монгол" сургуулийн 120 гаруй сурагчдад өсвөр насны охидын сарын тэмдгийн үеийн эрүүл ахуй сэдвээр сургалтыг тус төвийн Эрүүл мэндийг дэмжих өвчлөхөөс урьдчилан сэргийлэх албаны эрдэм шинжилгээний ажилтан С.Гэрэлмаа явууллаа.

Top