mn
Угаарын хийн хордлогоос сэргийлэх сургалт, үнэлгээг Баян-Өлгийд хийлээ

Угаарын хийн хордлогын шалтгаан нөхцлийг судлах, тархвар зүйн судалгаа хийх хордлогоос урьдчилан сэргийлэх, сургалт, сурталчилгаа явуулах зорилгоор 2018 оны 2 дугаар сарын 26-28-ны өдрүүдэд Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн Тархвар зүй шуурхай удирдлагын албаны дарга Р.Даваадорж Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газарт ажиллав. 

Энэ хүрээнд ЭМГ-ын НЭМТ-ийн мэргэжилтнүүд, Өлгий сумын 4 өрхийн ЭМТ-ийн  эмч, сувилагч, ОБГ-ын эмч, МЭСҮТ, сургууль, цэцэрлэгийн эмчийн  төлөөлөл нийт 18 ажилтнуудад “Угаарын хийн хордлогын шалтгаан нөхцөл, түүнээс урьдчилан сэргийлэх” сэдэвт сургалт хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Цаашид угаарын хийн хордлогын эрсдлийг бууруулахад дараах үйл ажиллагааг шуурхай зохион байгуулж, хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзэн “Зөвлөмж” боловсруулав. Үүнд:

  1. Орон нутгийн хэмжээнд: Аймгийн засаг даргын А/68 дугаар захирамжаар батлагдсан ажлын хэсгийн үйл ажиллагааг эрчимжүүлэх (ЗДТГ-ын НБХ)

  2. Ажлын хэсгийн үйл ажиллагаанд заагдсан ахуйн зуух пийшингийн стандарт, хэрэглээний аюулгүй байдалд үнэлгээг яаралтай хийх (ОБГ, МХГ)

  3. Эрсдэл бүхий галлагаат пийшингийн тоон судалгаа, зураглал яаралтай гаргах (МХГ, ОБГ)

  4. Ахуйн хэрэглээний зуухны Монгол улсын стандарт (ТЕШ MNS 5216-2016)-ыг баримтлан барьж буй зуух пийшингийн үзүүлбэрийг ард иргэдэд ойлгомжтой байдлаар зураг дүрсээр илэрхийлсэн шторк, видео бичлэгийг боловсруулан орон нутгийн телевизээр олон давтамжтай хүргэх (Стандарт хэмжилзүйн хэлтэс)

  5. Стандартын бус, аюулгүй байдлыг бүрэн хангаагүй, ан цав гарсан угаарын хийн эрсдэл бүхий галлагаат болон ханан пийшинг харуулсан богино хэмжээний видео, шторк боловсруулж орон нутгийн телевизээр олон давтамжтай харуулах (ОБГ)

  6. Бүх 13 багийн нутаг дэвсгэрт угаарын хийн хордлогын эрсдлийг харуулсан, түүнээс урьдчилан сэргийлэх талаар илтгэсэн зурагт самбарыг ард иргэдэд харагдахуйц газар байрлуулах (МХГ)

  7. Хүйтний улирал эхэлж галлагаат пийшингийн  засвар үйлчилгээ хийх үед сургуулийн сурагчдын дунд “Танай пийшин зуух эрсдэлтэй үгүй эсэх”-ийн талаар асуумж судалгаа явуулж үр дүнг нь хүүхдүүдэд танилцуулан тэднээр дамжуулан эцэг эх ар гэрийнхний сэрэмж, хандлагыг өөрчлөх (БСУГ)

  8. Багийн дарга, нийгмийн ажилтнуудын дунд угаарын хийн хордлогын эрсдлээс сэргийлэх аяныг өрнүүлж 2019 оны эхээр эрсдэл бууруулсан багийн дарга ажилтнуудыг шалгаруулан шагнал урамшуулал олгох (ЗДТГ-ын НБХ)

  9. Угаарын хийн хордлогын аюул эрсдлийг ойлгуулах зорилгоор хүн амд чиглэсэн ухуулга сурталчилгааны үйл ажиллагааг 2019 оны 2 дугаар улирал хүртэл ЭМГ, ОБГ, МХГ, СХЗХ, нэг нэг сараар хариуцан авч төлөвлөгөө гарган батлуулан тасралтгүй явуулах, оны ажлыг дүгнэхэд шалгуур үзүүлэлт болгон оруулах, (ЗДТГ-ын НЭБХ)

  10. Нүүрсний чанарын асуудлаар “Хотгор”-ын нүүрсний уурхайн бизнес эрхлэгчидтэй уулзалт зохион байгуулах (ЗДТГ-ын НБХ)

  11. Иргэдтэй хамгийн ойр байдаг багийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, эрсдлийн хор уршгийг ойлгуулан таниулах “хөршийн холбоо”, “ахмадын зөвлөл”, “сайн дурын идэвхтэн” зэрэг үйл ажиллагааг өрнүүлэх, муу ажиллагаатай багийн үйл ажиллагаанд үнэлэлт өгч, эрх зүйн холбогдох арга хэмжээг авах (ЗДТГ-ын НБХ)

  12. Химийн гаралтай хордлогын мэдээг шууд НЭМҮТ-ийн Шуурхай удирдлагын нэгжийн зохицуулагч О.Сарангэрэлийн утас 90100034,  ncph.info@gmail.com, цахим хуудсанд ирүүлж байх,

  13. Баян-Өлгий аймгийн ЭМГ-ын хэмжээнд 2019 онд Төрийн сангийн санхүүжилтээр “Эмнэлзүйн хордлого судлаач эмч” мэргэшүүлэх бэлтгэх (ЭМХТ, НЭМҮТ)

 

НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ


Top