mn
“Хотжилтоос үүдсэн эрүүл мэндийн нөлөөлөл ба гэр хорооллын хүн амын эрүүл мэндийн судалгаа” явагдаж байна

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс “Хотжилтоос үүдсэн эрүүл мэндийн нөлөөлөл ба гэр хорооллын хүн амын эрүүл мэндийн судалгаа”-г 2018 оны 12 дугаар сард багтааж гүйцэтгэхээр ажиллаж байна. Тус судалгааны ажил Монгол улсын томоохон хотуудын хотжилтын явц, түүнээс оршин суугчдын эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийг судлан, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний чиглэлийг тодорхойлох зорилготой юм. Одоогийн байдлаар Монгол улсын хотжилтын өнөөгийн байдал, хотжилтонд нөлөөлж буй хүчин зүйлсийн үнэлгээг гаргасан бөгөөд сүүлийн 20 жилийн усны чанар, аюулгүй байдал хүний эрүүл мэндтэй хамааралтай эсэхийг тодруулах, хөдлөл зүйг гаргах зорилгоор зарим нэг судалгааны дүнгүүдэд үнэлэлт дүгнэлт өгөөд байна.



Top