mn
АЯЛГУУ САЙХАН МОНГОЛ ХЭЛ АЛБАН ХЭРЭГТ сургалт явагдаж байна

Монгол Улсын Засгийн Газрын 53 дугаар тогтоолоор баталсан “Албан хэрэг хөтлөлтийн үндсэн заавар”, Монгол улсын Засгийн Газрын 2001 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 41 дүгээр тогтоолын хэрэгжилтийг ханган, байгууллагын хэмжээнд стандартын дагуу албан баримт бичиг боловсруулах, зохиож бүрдүүлэх, хөтлөлтийг хийх ажилтнуудын ур чадварыг сайжруулах зорилгоор Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс "Аялгуу сайхан Монгол хэл албан бичигт" аяныг зохион байгуулж байна. 

Тус аян 2018 оны 1 дүгээр сарын 29-ны өдрөөс 2 дугаар сарын 28-ны хооронд зохион байгуулагдах юм. Энэ хүрээнд НЭМҮТ-ийн ажилчдын дунд албан бичиг боловсруулах, Монгол хэлний зөв бичгийн дүрэм, хэл зүй, найруулан бичиг чадварыг сайжруулах чиглэлээр сургалт, дэмжлэгт хяналт, албан бичиг хөтлөх ур чадварыг хөгжүүлэх хөгжөөнт тэмцээн зохион байгуулна. 

 

Top