mn
Мэргэжлийн хяналтын ерөнхий газартай хамтран ажиллах санамж байгууллаа

 Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн ерөнхий захирал Б.Цогтбаатар болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэд дарга Г.Сугарбат нар иргэдийн эрүүл мэндийн боловсролыг сайжруулах, өвчлөхөөс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн мэдээлэл сурталчилгааны ажлыг эрчимжүүлэх, мөн хамтарсан тандалт судалгаа, хяналт шинжилгээ зохион байгуулах, нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр төрөөс баримтлах бодлогыг хэрэгжүүлэх зорилгоор өнөөдөр хамтран ажиллах САНАМЖ БИЧИГТ гарын үсэг зурлаа.

 Арга хэмжээнд НЭМҮТ-ийн Хоол судлалын албаны дарга Ж.Батжаргал, Эрүүл мэндийг дэмжих, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх албаны дарга О.Нандин-Эрдэнэ, МХЕГ-ын Эрүүл мэндийн хяналтын хэлтсийн дарга Д.Баярболд нар оролцлоо.

Энэхүү санамж бичгийн хүрээнд хүний ажиллах, амьдрах, суралцах болон хүрээлэн буй орчноос хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх хүчин зүйлсийг илрүүлэх, бууруулах,  эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтран ажиллах, иргэдийн эрүүл мэндийн боловсролыг сайжруулах, орчны эрүүл мэндийг дэмжих ажлыг хэвлэл мэдээллийн салбарт хамтран зохион байгуулах юм.

 

 

Top