mn
Эх барих эмэгтэйчүүдийн эмч нарт сургалт зохион байгууллаа

“ЭХИЙН СҮҮГЭЭР ХООЛЛОЛТЫГ ХАМТДАА ДЭМЖИЦГЭЭЕ”

СЭДЭВТ ТАНХИМЫН СУРГАЛТ

НҮБ-ын Хүүхдийн Сан, “Эхийн Сүүгээр Хооллолтыг Дэмжих Дэлхийн Холбоо” –ны санаачлагаар 1992 оноос эхлэн “Эхийн сүүгээр хооллолтыг дэмжих” мэдээлэл сурталчилгааны Дэлхийн долоо хоногийг жил бүрийн наймдугаар сарын эхний долоо хоногт дэлхий нийтээрээ тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай болсон. Энэ жил “Эхийн сүүгээр хооллолтыг хамтдаа дэмжицгээе” уриан дор эхийн сүүгээр хооллолтын дэмжиж ажиллах түншлэл, урт хугацааны хамтын ажиллагааны үндэс суурийг бий болгох, бэхжүүлэх зорилгоор 2017 оны 8 дугаар сарын 1-8-ны өдрүүдэд дэлхийн улс орнууд тэмдэглэн өнгөрүүлж байна.

Сургалтын зорилго:“Нялх, балчир хүүхдийн хүнсний тухай”хууль болон хүүхдийг эхийн сүүгээр хооллохын ач холбогдлын талаарх эмч, эмнэлгийн ажилтнуудын мэдлэг, хандлагыг дээшлүүлж, мэдээлэл арга зүйгээр хангах.

Хэзээ: 2017 оны 8 дугаар сарын 03-ны өдөр (Пүрэв гариг)

Хаана: Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн сургалтын танхим

Оролцогчид: Нийслэлийн 9 дүүргийн эх барих, эмэгтэйчүүд, жирэмсний хяналтын 30 эмч

Х Ө Т Ө Л Б Ө Р

Сургалтыг НЭМҮТ-ийн Хоол судлалын албаны ЭША, докторант Б.Энхтунгалаг удирдаж явуулна.

Цаг

Хичээлийн сэдэв

Багшийн нэр

08.30-09.00

Бүртгэл

Б.Сайнжаргал, НЭМҮТ-ийн Хоол судлалын албаны ЭШДА

Б.Туул, НЭМҮТ-ийн Хоол судлалын албаны ЭШДА

09.00-09.20

Нээлт

Д.Ганцэцэг, ЭМЯ, Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга

Л.Мөнхжаргал, НҮБ-ын ХС-гийн   мэргэжилтэн

09.20-11.10


Нялх, балчир хүүхдийн хүнсний тухай  хууль

Д.Ганзориг, ЭМЯ-ны мэргэжилтэн, АУ-ны доктор

11.10-11.30

Цайны завсарлага


11.30-12.40

Эхийн сүүгээр хооллолт ба хүүхдийн өвчлөл, эндэгдэл

Г.Соёлгэрэл, ЭНЭМҮТ-ийн зөвлөх, Монголын хүүхдийн анагаахын нийгэмлэгийн тэргүүн, АУ-ны магистр

12.40-13.40

Өдрийн хоол

13.40-14.40


Эхийн сүүгээр хооллолтыг дэмжих бодлого

М.Оюунбилэг, “Амьдрах ухаан” төвийн захирал, АУ-ны доктор

14.40-15.40

Эхийн сүүгээр хооллолтын ач холбогдол

·         Хүүхэд

·         Эхэд

Б.Бадамханд, НЭМГ, ХӨҮ-ийн асуудал хариуцсанмэргэжилтэн, АУ-ны магистр

15.40-16.00

Цайны завсарлага


16.00-17.00

Эхийн сүүгээр хооллолтын зөвлөмж

·         Эрт амлуулалт

·         Эхийн сүүгээр дагнан хооллолт

·         Эхийн сүүгээр үргэлжлүүлэн хооллолт

Б.Цэрэнлхам, НЭМҮТ, Хоол судлалын албаны ЭШДА

17.00-17.30

Хаалт(Сургалтын гэрчилгээ гардуулах)

Д.Ганзориг, ЭМЯ

Б.Энхтунгалаг,НЭМҮТ

Л.Мөнхжаргал, НҮБ-ын ХС


Top