mn
НЭМҮТ-ийн баг Баян-Өлгий, Увс, Ховд аймагт ажиллаж байна

Эрүүл мэндийн яамнаас 2017 оныг “Нийгмийн эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарласантай холбоотойгоор Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс үндэсний хэмжээнд ажиллаж буй нийгмийн эрүүл мэргэжилтнүүдийг чадавхижуулж, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх, шинэ мэдээллээр хангах, улс орны хэмжээнд нийгмийн эрүүл мэндийн чиглэлээрх үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор 21 аймагт ажиллах зорилт тавьсан. Энэ хүрээнд өнгөрөгч дөрөвдүгээр сараас эхлэн Булган, Орхон, Дархан-Уул, Өмнөговь, Дорноговь, Говьсүмбэр, Дундговь, Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгуудад ажиллаж, мэргэжилтнүүдэд сургалт амжилттай зохион байгуулаад ирсэн.

Харин энэ удаад Монголын баруун бүс болох тодруулбал Баян-Өлгий, Увс, Ховд аймгуудаар амжилттай зохион байгуулж байна. Сургалтыг НЭМҮТ-ийн ерөнхий захирал, АУ-ны доктор Б.Цогтбаатар, Бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн дарга С.Гантуяа, Тархвар зүй, шуурхай удирдлагын албаны дарга Р.Даваадорж, Эрүүл мэндийг дэмжих, өвчлөхөөс урьдчилан сэргийлэх албаны дарга, АУ-ны доктор О.Нандин-Эрдэнэ, Орчын эрүүл мэндийн албаны дарга А.Энхжаргал нар зохион байгуулж байна.

Top