mn
МАРГААШ Олон улсын цөлжилттэй тэмцэх өдөр

  •  “Цөлжилт” гэж уур амьсгалын өөрчлөлт, хүний үйл ажиллагаа зэрэг бусад хүчин зүйлийн нөлөөгөөр хөрс доройтох үйл явц”;
  • “Хөрсний доройтол” гэж хөрсний үржил шим муудах, элэгдэл, эвдрэлд орох, бохирдох, бэлчээр талхлагдаж анхны шинж чанараа алдах гэж тодорхойлсон байна. /Монгол улсын “Хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх тухай” хуулийн 4.1.2, 4.1.3./
  • НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 49 дүгээр чуулганы тогтоолоор 1995 оноос эхлэн жил бүрийн зургадугаар сарын 17-нд  “Цөлжилттэй тэмцэх олон улсын өдөр”-ийг тэмдэглэж байхаар болжээ.
  • НҮБ-аас 2010-2020 оныг “Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын 10 жил” хэмээн зарлажээ.
  • Цөлжилттэй тэмцэх олон улсын өдрийг манай улс  2007 оноос эхлэн тэмдэглэж байна

 

                Цөлжилтөд нөлөөлөх хүний хүчин зүйлийн нөлөөлөл:

  • Ой модны хууль бус ашиглалт,
  • Хүнд үйлдвэрүүд
  • Хөрс хуулалт, элс, хайрга олборлолт
  • Уул уурхайн ашиглалтын дараахи нөхөн сэргээлтийг шаардлагын түвшинд хийхгүй байгаабайдал
  • Бэлчээрийн газрын талхагдал
  • Мал сүргийн бүтцийн тэнцвэртэй байдлын алдагдал
  • Хөдөө орон нутгийн олон салаа зам харгуй
  • Хөрсний бохирдол

Бэлтгэсэн: Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв

Top