mn
“Бэртэл гэмтлээс сэргийлэх дасгал хөдөлгөөний аргууд” сэдэвт сургалтыг зохион байгууллаа

Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн мэдээгээр 2016 онд 14-65 насны нийт 2282 спортын бэртэл, гэмтэл бүтгэгдэж түүнээс 73.5 хувь нь эрэгтэйчүүд, 26.5 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна.

2017 оны 1 дүгээр улирлын байдлаар 828 спортын бэртэл, гэмтэл бүртгэгдэж 72.5 хувийг эрэгтэйчүүд, 27.5 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна.

Спортын гэмтлийн шалтгаан нь дугуйнаас унах, сагсанбөмбөг, волейбол тоглож байх үедээ унах, цана, тэшүүр, ролекноос унах, хүнтэй түлхэгдэх унах, бөмбөгөнд цохигдох, бусад хүнд түлхүүлэх мөргүүлэх зэрэг шалтгаанууд зонхилж байна.

Гэмтлийн оношоор нь ангилвал зөөлөн эдийн гэмтэл 35.7 хувь, шарх 7.7 хувь, хугарал 26.8 хувь, сунаж мултрах чинэрэх гэмтэл 25.4 хувь, шөрмөсний гэмтэл 2.9 хувийг эзэлж байна.

Иймээс Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс санаачлан шинжлэх ухааны салбарын спортын зүтгэлтэн эрдэмтэн, судлаач нарт “Бэртэл гэмтлээс сэргийлэх дасгал хөдөлгөөний аргууд” сэдэвт сургалтыг АНУ-ын Калифорн мужийн Конкордын их сургуулиас хамтран зохион байгуулж байна.

Тус сургалтыг АНУ-ын Калифорн мужийн Конкордын их сургуулийн Атлетик тренер Ashlee Harlowзааж байна. Сургалтанд нийт 12 эрдэм шинжилгээний хүрээлэнгийн 20 гаруй судлаачид оролцлоо.

Top