mn
Вирүст хепатит өвчнөөс сэргийлэх арга замууд

Хепатитийн вирүс нь өвчлөл үүсгэх шинж чанараараа хоорондоо ялгаатай. А, Е хепатит нь вирүсээр бохирлогдсон ундны ус, хүнсний бүтээгдэхүүнээр мөн бохир гараар дамждаг.

Вирүст хепатит өвчнөөс сэргийлэх арга замууд:

  • А, В вирүст хепатитийн халдварын эсрэг вакцин хийлгэх,
  • Хувийн ариун цэвэр, эрүүл ахуйн дэглэмийг мөрдөх,
  • Ундны ус, хүнсний аюулгүй байдлыг хангах,
  • Цус, цусан бүтээгдэхүүний хяналт шинжилгээг сайжруулах,
  • Эмнэлгийн тусламж үйлчилгээнд нэг удаагийн багаж хэрэгсэл хэрэглэх,
  • Шаардлагагүй тариа, эрсдэлтэй хатгалтаас зайлсхийх,
  • Шивээс хийлгэх, чих цоолох зэргээр арьс, салстын бүрэн бүтэн байдлыг алдагдуулахаас зайлсхийх,
  • Хамгаалалтгүй бэлгийн харьцаанаас татгалзах, бэлгэвч хэрэглэх.

Вирүст хепатит өвчнөөс хэрхэн сэргийлэх, халдвар авсан бол өвчний хүндрэл, үр дагаврыг хэрхэн бууруулах талаар ард иргэд мэдээлэл, мэдлэгтэй байх явдал нь уг өвчинтэй тэмцэх ажлын үндэс суурь юм. 

Бэлтгэсэн: НЭМҮТ

Top