“Эрүүл ирээдүйн төлөө хамтдаа” аяныг эхлүүллээ

11-29-2016
Үзсэн тоо :487

Жирэмсэн үедээ хэрхэн зөв хооллох вэ?

11-29-2016
Үзсэн тоо :635

Архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхээс сэргийлье

11-28-2016
Үзсэн тоо :345

ШУУРХАЙ УДИРДЛАГЫН НЭГЖИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭ 11.28

НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ХҮРЭЭЛЭН

ШУУРХАЙ УДИРДЛАГЫН НЭГЖИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭ

Монгол улсын хэмжээнд:                          

 Дорнод аймагт бүртгэгдсэн хордлогын шинэчлэгдсэн мэдээ:

БОЭТ-д 15 өвчтөн хэвтэн эмчлүүлж байна. Өвчтнүүд амьсгал, зүрх судасны үйл ажиллагаа тогтвортой. Зовиургүй. Эрсдэлд өртсөн өвчтөн нэмэгдээгүй.

НЭМГ-ын мэргэжилтнүүд эрсдлийн түргэвчилсэн үнэлгээ хийж, тархвар судлалын дүн шинжилгээ хийгдэж байна.  

Эх сурвалж:Дорнод аймгийн ЭМГ

Улаанбурхан өвчний шинэчлэгдсэн мэдээ:

-       Тархвар судлалын 46 дэх 7 хоногт Улаанбаатар хот (БЗД, БГД, СХД,  ЧД), Хөвсгөл,  Баянхонгор аймагт улаанбурханы сэжигтэй 8, 1 лабораториор батлагдсан тохиолдол мэдээлэгдсэн.

Улаанбурхан өвчний тархвар зүйн муруй, 7 хоногоор

Эх сурвалж:ХӨСҮТ

ХӨСҮТ-д хандагсадын мэдээ:

2016 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн байдлаар ХӨСҮТ-д 61 хүн хандсаны 34 хүн амьсгалын замын халдварын улмаас, 13 нь гэдэсний халдварын улмаас, 5 нь бусад халдварын улмаас  ханджээ. Тууралтат, халууралт хам шинжийн улмаас 2 тохиолдол бүртгэгдэж, 1 хүнээс лабораторийн шинжилгээнд сорьц авчээ.

Эх сурвалж:ХӨСҮТ

Яаралтай түргэн тусламжийн мэдээ, Нийслэлд:

11 дүгээр сарын 27-ны өдрийн байдлаар НЯТТ-д 3858 удаагийн холболт хийгдсэнээс 1005 хүний дуудлагад үйлчилсэн байна. Үүний 78 хувийг насанд хүрэгчдийн дуудлага эзэлж байна. Шалтгааныг харахад 187 (18.6%) хүн амьсгалын тогтолцооны өвчлөлийн улмаас, 8 хүн осол, гэмтлийн улмаас ханджээ.

НЯТТ-ийн мэдээ, өдрөөр

Эх сурвалж:НЯТТ

Галзуугийн эрсдэлд өртсөн тохиолдол:

-       2016 онд 15аймгийн 59 сум, Улаанбаатар хотын 6дүүргээс галзуугийн эрсдэлд өртсөн 150 тохиолдол бүртгэгдсэн байна. Эпидемиологийн 47дах долоо хоногт өмнөх оны мөн үетэй харьцуулахад өссөн үзүүлэлттэй байна. (График 1)    

    Эх сурвалж:ЗӨСҮТ

 

Мал, амьтны өвчлөл:

-       Булган аймгийн Гурванбулаг сумын Агьт багийн “Өндөр хүрэм” гэдэг газар малчин айлын малд халдварт өвчний шинж тэмдэг илэрч, өвчилсөн малаас дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 11 дүгээр сарын 24-ны өдрийн шинжилгээний хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь тогтоогдсон байна.

Хариу арга хэмжээ:

Тус суманд 11 дүгээр сарын 24-ны өдөр сумын засаг даргын захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоогоод байна. 

Эх сурвалж: ОБЕГ

Дэлхий дахинд:

Рифт хөндийн чичрэг, Нигери улсад:

8 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар Нигери улсад мал, хүний шалтгаан тодорхойгүй өвчин бүртгэгдсэн байна. 9 дүгээр сарын 23-нд онош нь лабораторийн шинжилгээгээр Рифт хөндийн чичрэгийн вирүсийн ген илэрчээ. 

8 дугаар сарын 8-аас 11 дүгээр сарын 21-ний өдрийн байдлаар 266 хүний өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнээс 32 хүн нас барсан байна.

Эх сурвалж:ДЭМБ

Шувууны томуу өвчин:

11 дүгээр сарын 21-ний өдрийн байдлаар БНХАУ-д шувууны томуугийн АH5N6 вирүст халдварын тохиолдол бүртгэгдсэн байна.

47 настай, эмэгтэй. 11 дүгээр сарын 18-ны өдөр эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн байна.

Эх сурвалж:ДЭМБ

Хөл хөхрөх өвчин:

-       Словени улсад малын хэл хөхрөх өвчний улмаас 307 хонь, 163 үхэр өртөмхий байснаас, 15 хонь, 10 үхэр өвчилсөн байна.

Эх сурвалж: ДАЭМБ

Шувууны томуугийн H5N2 вирүст халдвар:

-       Өмнөд Африк улсад шувууны томуугийн H5N2 вирүст халдварын дэгдэлт нэгэн шувууны аж ахуйд бүртгэгдэж, 3438 шувуу өртөмхий байснаас, 1997 шувуу өвчилсөн тухай мэдээлжээ.

Эх сурвалж: ДАЭМБ

 

Эрүүл ирээдүйн төлөө хамтдаа аян эхэллээ

11-28-2016
Үзсэн тоо :405

АНТИОКСИДАНТУУД

11-28-2016
Үзсэн тоо :495

Архины хордлогоос СЭРГИЙЛЬЕ

11-27-2016
Үзсэн тоо :304

ХДХВ/ДОХ-ын эмчилгээ нь халдвартай хүмүүсийн насыг нэмэгдүүлдэг

11-24-2016
Үзсэн тоо :763

Нарантуул худалдааны төвийн түрээслэгчдэд бөөрний дутагдлын талаар зөвлөгөө өгч, материал тараав

11-24-2016
Үзсэн тоо :2288

Английн эрдэмтэдтэй НЭМХ хамтарна

11-24-2016
Үзсэн тоо :1393
Top